НИЙГЭМ

“Цаатан” фестивалийн үеэр үзэх боломжтой үзвэр, үйлчилгээнүүд

Хөвсгөл аймагт аялал жуулчлалыг өргөжүүлэх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор “Цаатан” фестивалийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Өнөө жил тус фестиваль долдугаар сарын 6-7-нд “Далай тур” жуулчны баазад болно. 18 дахь удаагийн “Цаатан”-ы үеэр “Уушгийн өвөр”-ийн буган чулуу хөшөөний цогцолбор үзэх, тусгайлан бэлтгэсэн цаатан иргэдийн отогт зочилж, аж амьдралтай нь танилцах боломжтой.

Цаа буга унаж, уралдаж, цаатны уралдаан сонирхон, цаа саах, зургаа авахуулах зэрэг олон боломжийг бүрдүүлжээ.

Мөн энэ үеэр бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, “Тайгын эгшиглэн” ардын урлагийн тоглолт болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x