Нийгмийн

40 сумнаас 40 онон түрүүлсэн цорын ганц харваач Ш.Даваахүү

Монгол наадмын түүхэнд үндэсний сурын олон анхдагч амжилт бичигдсээр. Үндэсний сурын түүхэнд 40 сумнаас ганц алдалгүй буюу 40 онон түрүүлсэн ганцхан тохиолдол бий. Эл бахдам амжилтын эзэн бол дархан мэргэн, Гавьяат тамирчин Шагжсүрэнгийн Даваахүү. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат тэрбээр 1995 оны улсын наадамд цэц сорихдоо 40 сумнаас 40 онон түрүүлж, улсын наадмын дээд амжилтыг тогтоосон юм. Түүний амжилт өдгөө ч эвдэгдээгүй байна. Бүхэл бүтэн 27 жилийн турш давтагдаагүй байгаа нь тогтооход хэр бэрх амжилтын илрэл.

Ш.Даваахүү: Монгол хүний цусанд нум сум харвах чадвар бий | Sonin.MN

1989 оноос хойш өнөөг хүртэл харваж буй Ш.Даваахүү дархан мэргэн цолтой. Улсын наадмын таван түрүүтэй нь Монгол Улсад хоёрдугаарт, эрчүүдээ тэргүүлэх амжилт. Түүний өмнө зургаан түрүүтэй ганцхан харваач байдаг нь дархан мэргэн Ч.Мөнхцэцэг.

1990 онд Тосонцэнгэл сумынхаа аварга шалгаруулах тэмцээнд 19 онон түрүүлжээ. Тэмцээнд анх удаа өрсөлдөөд түрүүлсэн нь тэр. Дараа нь улсын аварга шалгаруулах тэмцээнд 33 онон түрүүлээд спортын мастер болжээ. Түүнээс долоохон хоногийн дараа болсон улсын наадамд 35 онон түрүүлж, улсын мэргэн цол хүртлээ. Улсын наадмын анхны түрүүгээ ингэж хүртэв.

Наадмын дараа Монголын нууц товчооны 750 жилийн ойд түрүүлж, хошой мэргэн боллоо. Ингэснээр 26-хан насандаа нэг жилийн дотор УАШТ, улсын наадам, Нууц товчооны ойд түрүүлж, гурван том цол хүртсэн нь монгол наадмын түүхэнд анхдагч амжилт.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button