“Жуулчдад зориулсан мэдээллийн платформыг удахгүй танилцуулна”

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2022.07.05/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар сайд нар мэдээлэл өгч байна.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд Монгол орны тухай бүх талын мэдээллийг агуулсан цахим платформ болон аппликейшнийг хөгжүүлсэн талаар мэдээллээ.
Тус платформд Монгол Улсаас үзэх газрууд, урлаг соёл, түүхэн мэдээллүүд болон холбогдох хөтөлбөрөө тус платформоор дамжуулан, аялал жуулчлалын компанид шууд захиалга өгөх боломжуудыг хангаж өгчээ. Платформууд удахгүй албан ёсоор зарлагдах бөгөөд өдгөө олон хэл дээр бэлтгэн хүргэх орчуулгын ажлыг хийж байгаа юм байна.
Мөн зургадугаар сарын 30-ны байдлаар Монгол Улсад 73 мянган жуулчин ирснээс дийлэнх хэсгийг ОХУ, БНСУ-ын иргэд эзэлж байгаа талаар Б.Бат-Эрдэнэ сайд мэдээллээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.