НИЙГЭМ

МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо

Тулгар төр байгуулагдсаны 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, ардын хувьсгалын 101 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Монголын үндэсний радио, телевизэд тасралтгүй 30 гаруй жил хөдөлмөрлөж, мэдээ нийтлэл, сурвалжилга, нэвтрүүлгийн чанар, хүртээмжийг сайжруулах талаар идэвх санаачилга гарган ажиллаж, телевизийн эфирт 500 гаруй мянган цагийн нэвтрүүлэг уншиж нэвтрүүлэн, чөлөөт, ардчилсан, хараат бус сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд оруулсан хичээл зүтгэл хийгээд хэвлэл, мэдээллийн салбарын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

20 настай нэвтрүүлэгч Буржгарын Гантигмаа – Мэдээллийн хөтөч

Түүний аав нь Гавьяат жүжигчин С.Бужгар, ээж нь Гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал. Ингэснээр Б.Гантигмаа аав, ээжийнхээ цолд хүрч, нэг бүлээс гурван гавьяат төрлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button