Хүн амынхаа 80 хувийг орон сууцжуулсан Сингапураас зөвлөх үйлчилгээ авна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Наймрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар тус улсад ажлын айлчлал хийж буй. Айлчлалын эхний өдөр буюу өнөөдөр |2022.07.07|Ерөнхий сайд Л.Эрдэнэ Сингапурын "Темасек" сан, Хуримтлалын нэгдсэн санд зочлон, иргэдэд зориулсан даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах хүсэлтээ тавьсан юм.
Үргэлжлүүлэн, Сингапурын орон сууц, хөгжлийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Тан Мэнг Дуйтай уулзлаа. Монголын талаас уг уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гадна Гадаад харилцааны сайд С.Батцэцэг, Барилга, хот байгуулалтын айд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн, Н.Доржханд нар оролцлоо.
Уг зөвлөл нь 1960 онд байгуулагдсан бөгөөд 1 сая гаруй орон сууцны бүтээн байгуулалтад оролцсон түүхтэй аж. Сангийн үйл ажиллагааны үр дүнд эдүгээ Сингапурын хүн амын 80 хувь нь орон сууцанд амьдарч байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр, Сингапур Улсын төрийн орон сууцжуулалтын санхүүжилтийн тогтолцоог улсдаа нэвтрүүлэх боломжийг ихээхэн сонирхож буйгаа онцлоод, зөвлөх үйлчилгээ авах чиглэлд баримт бичиг үэглэж буй явдалдаа талархал илэрхийлэв.
Тус сангаас иргэддээ тодорхой сонголтын дагуу хоёр, гурван өрөө байруудыг бэлэн загварын дагуу санал болгодог агаад, м.кв нь монгол төгрөгөөр 2 саятай дүйцэх аж. Иргэдийнх нь дундаж цалин 5700 синга.доллартай дүйцэх бөгөөд улсынхаа сангууд руу ажил олгогчтойгоо хамтран, 53 хувийн татаас өгдөг байна. Үүгээр орон сууц, эрүүл мэнд, боловсролын асуудлыг нь бодлогоор шийдэж өгдөг аж.

"Уул уурхайн баялгаа тэтгэврийн сангаар дамжуулан, байрны урьдчилгаа шийдэх боломжийг судална" мэдээг ЭНД ДАРЖ уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ингэж амьдруулдаг төр засагтай болмоор байна
Mongoldoo hezee ingej amidrah yum boldoo
Mongoldoo ingeed goy amidarchih yumsandaa
Hun bur l ingej amidarhiig l husej baiga shudee