УЛС ТӨР

ХЗДХЯ Сингапурын Үндэсний их сургуультай хамтарна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй айлчлалыг Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүдээс Н.Учрал, Б.Энхбаяр, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Н.Доржханд нарын гишүүд дагалдаж байгаа юм.

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй уг айлчлал өнөөдөр |2022.07.08| хоёр улсын Ерөнхий сайд нарын хэлэлцээгээр үргэлжилжилсэн юм. Уулзалтаар цахим шилжилт, орон сууц, хуримтлалын сангуудын туршлага солилцох асуудлаар голлох хэлэлцээ өрнөж, Ерөнхий сайд нар үдийн зоог барьсан юм.

Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын үндэсний их сургуульд зочилсон юм. Уг сургууль нь Сингапур улсын анхны Ерөнхий сайд Ли Куан Ю-гийн нэрэмжит бөгөөд 2800 гаруй оюутан суралцагсадтай байна.

Тус сургуулийн гол зорилго нь Азийн засаглалын стандартыг дээшлүүлэх, иргэдийн амьдралын түвшинг сайжруулах үүднээс бүс нутгийн орнуудын төрийн бодлого боловсруулагчид, ирээдүйн удирдагчид, төрийн албан хаагчдыг бэлтгэх, сургахад ихээхэн анхаардаг байна.

Энэ хүрээндээ  “Цахим шилжилтэд тулгуурласан төрийн албаны шинэчлэл” төслийг манай улсын ХЗДХЯ-тай  хамтран хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг зурагдсанаар Монгол Улсын Засгийн газар

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ үеэр,

"Төрийн албандаа нэвтрүүлсэн өргөн их туршлагаа Монгол Улсын цахим шилжилт, төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлд хуваалцахаар болсон Сингапурын Үндэсний их сургуульд талархал илэрхийлж байна. Манай улсын Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлого" баримт бичиг батлан хэрэгжүүлж буй. Үүнийг хэрэгжүүлэх явцад энэ санамж бичгийн үр дүн бидэнд бодит дэмжлэг болох юм" гэж тодотголоо.

Санамж бичиг зурагдсанаар төрийн албаны тодорхой бүтцийг тус сургуулиар дамжуулан, чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтууд явагдах юм байна.


АЙЛЧЛАЛЫН ХОЁР ДАХЬ ӨДӨР ЯМАР АЖИЛ АМЖУУЛАВ

Монгол, Сингапур улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Энд дарж уншина уу


Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан ёсоор угтлаа

Энд дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button