УЛС ТӨР

"Уул уурхайн баялгаа тэтгэврийн сангаар дамжуулан, байрны урьдчилгаа шийдэх боломжийг судална"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй ажлын айлчлал эхний өдрөө амжилттай үргэлжилж байна. Тэрбээр өнөөдөр (2022.07.07) үдээс өмнө Сингапурын "Темасек" олон улсын сангийн Гүйцэтгэх захирал Нг Бүн Хонг тэргүүтэй удирдлагуудтай уулзаж, хотын хөгжлийн үзэсгэлэнтэй танилцсан юм.

Тэгвэл үдээс хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Сингапурын хуримтлалын нэгдсэн сангийн Гүйцэтгэх захирал Августин Ли тэргүүтэй удирдлагын багийнхан бараалхлаа. Монгол Улсын талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гадна Гадаад харилцааны сайд С.Батцэцэг, ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй холбогдох албаныхан оролцлоо.

Сингапурын хуримтлалын нэгдсэн сан нь хүн амаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтээр насан туршид нь хангах боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг байна. Анх 1955 онд үүсгэн байгуулсан уг сан эдүгээ хүн амдаа хүрч үйлчилдэг нэгдсэн систем болтлоо бэхэжсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын экспортын 90 орчим хувийг уул уурхайн салбар эзэлдэг тул бид байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан, ард түмэндээ тэгш, шударгаар хүртээх асуудлыг чухалчилж байна" хэмээн онцлоод, энэ чиглэлд Сингапурын сангуудын хөгжлийн түүхийг ихээхэн сонирхож буйгаа илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр Сингапурын талтай

-Сингапур Улсын төрийн орон сууцжуулалтын санхүүжилтийн тогтолцоог манай улсын нөхцөл байдалд нийцүүлэн нэвтрүүлэх,

-Уул уурхайн баялгаа тэтгэврийн сангаар дамжуулан, байрны урьдчилгааг шийдвэрлэх гарц дээр арга зүйн туршлага солилцох,

-Хуримтлалын төв санг тэтгэврийн үйлчилгээтэй уялдуулан хэрэгжүүлсэн туршлагыг судлах,

-"Эрдэнэс Монгол" компанийг баялгийн сантай уялдуулах зэрэг асуудлаар хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.

Бүгд Найрамдах Сингапур Улс хуримтлалын нэгдсэн сангаараа дамжуулан хүн амынхаа 80 хувийг орон сууцжуулсан. Нийт орон сууцтай иргэдийн 90 хувь нь өмчилжээ. Улсынхаа бага орлоготой иргэд болон шинэ орон сууцаа бэлэн болохыг хүлээсэн иргэдэд зориулан, нийтийн түрээсийн схем хэрэгжүүлдэг байна.

Сингапурт ажил олгогч 15.5 хувийн, даатгуулагч 20 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Нийт төлсөн шимтгэлийн 23 хувийг ердийн дансанд байршуулдаг байна. Энэ хуримтлалаар дамжуулан, иргэдийнхээ боловсролын асуудлыг зохицуулдаг аж. Иргэн бүр ажил хөдөлмөр эрхлэх хүрээндээ даатгалын шимтгэлээ төлөх зохицуулалт хэрэгжиж байна.


АЙЛЧЛАЛЫН ӨМНӨХ МЭДЭЭНҮҮД:

Жозефин Тео: Цахим шилжилтийн асуудлаар Монгол Улстай хамтран ажиллана

Энд дарж уншина уу.

Сингапур 232 мянган синг.доллараар барилгын салбарт тусална

Энд дарж уншина уу.

АЙЛЧЛАЛ: МИАТ, "Эрдэнэс монгол" ТӨХК-иудад Сингапурын туршлагыг хэрэгжүүлнэ

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-07 17:21

Үнэхээр сайн улсаа хөгжүүлжээ

Холбоотой мэдээ

Back to top button