УЛС ТӨР

АЙЛЧЛАЛ: МИАТ, "Эрдэнэс монгол" ТӨХК-иудад Сингапурын туршлагыг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар ажлын айлчлал хийж байна. Өнөөдөр |2020.07.07| Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд "Темасек"-ийн олон улсын сангийн Гүйцэтгэх захирал Нг Бүн Хонг, орлогч Теон Бүүн ХИ Бенедикт Чеонг тэргүүтэй удирдлагууд нь бараалхлаа.

Монголын талаас уг уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гадна Гадаад харилцааны сайд С.Батцэцэг, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХНХ-ын сайд А.Ариунзаяа нарын Засгийн газрын гишүүд, Монгол Улсаас тус улсад суугаа элчин сайд С.Энхбаяр, ТӨБЗГ-ын дарга Ц.Цэнгэл нар оролцов.

Сингупурын Улсын "Темасек" нь төрийн өмчит хөрөнгө оруулалтын компани бөгөөд улсынхаа хөрөнгийн нөөцийг бүрдүүлдэг гурван том байгууллагын нэг юм. Тус сан одоогоор Вашингтон, Нью-Иорк, Лондон, Шанхай, Бээжин зэрэг нийт 9 улсад 13 төлөөлөгчийн газартай. Өнгөрөгч оны байдлаар 405 тэрбум синг.долларын хөрөнгөтэй аж.

Тус сан нь Монгол Улсад 2009 оноос эхлэн боловсрол, эрүүл мэндийн салбарт нийт 13 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн юм.

МИАТ ТӨХК-д Сингапурын агаарын тээврийн туршлагыг нэвтрүүлэх санал тавьлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр МИАТ ТӨХК-д Сингапурын агаарын тээврийн туршлагыг нэвтрүүлэх Сингапурын талын санаачилгыг дэмжиж буй талаараа хөндөв. Мөн тэрбээр Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг эдийн засгийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх, тухайн орчинд шинэ төлөвлөлт хийх зорилтдоо Сингапурын туршлагыг хэрэгжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын хувьд “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийг түшиглэсэн баялгийн сан үүсгэх асуудалд онцгой анхааран ажиллаж буй. Энэ хүрээндээ Сингапурын сангууд үүсгэсэн түүхийг, туршлагыг нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр онцлов.


Сингапурын улсын тухай товчхон:

  • Газар нутгийн хэмжээ: 719.1 км.кв
  • Хүн амын тоо: 5.5 сая,
  • Засаглалын хэлбэр: Парламентын Бүгд Найрамдах Улс
  • Засаг захиргааны нэгж: Хот улс
  • ДНБ: 2021 онд 378.6 тэрбум ам.доллар, 2020 онд 339.6 тэрбум ам.доллар,
  • Эдийн засгийн өсөлт: 2021 онд 7.6 хувь, 2020 онд -5.8 хувь,
  • Нэг хүнд ногдох ДНБ: 2021 онд 66.263 ам.доллар, 2020 онд 59.794 ам.доллар,
  • Инфляци: 2022 онд 2.3 хувь, 2020 онд 0.4 хувь
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-07 11:12

Темасек сангаа дэлхийн олон улсад байгуулсан монголд яах бол

Зочин
Зочин
2022-07-07 11:13

Сайд нар ажлаа бүтээгээрэй

zochin
zochin
2022-07-07 11:27

Gol n heregjilt shuu, deeree saihan yriaad dooroo yuuch hiidgui shuu,

Зочин
Зочин
2022-07-07 14:40

Зөв өө, айлчл##д амжилт

Irgen
Irgen
2022-07-07 15:23

Singapore harj bgaa biz.Maskaa er avahgui haritsaj baina shde.Hariutslagatai uls iim l baidag um daa

Зочин
Зочин
2022-07-08 10:41

Сайн явааад ирээрэй????

Zochin
Zochin
2022-07-08 11:49

Huvichlal avarah bhdaa..

Холбоотой мэдээ

Back to top button