УЛС ТӨР

​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа

​

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөсөн. Айлчлалын үеэр гурван улстай хамтарсан бизнес форумыг зохион байгуулж, аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны гэрээ хэлцлийг амжилттай хийжээ.

Тухайлбал,

  • Герман-Монголын бизнес форумын хүрээнд зургаан гэрээ, санамж бичиг байгуулж, нийт 35.5 сая ам.долларын үнийн дүнтэй гэрээг байгууллаа. 
  • Финланд-Монголын бизнес форумын хүрээнд нийт 10 сая ам.долларын үнийн дүн бүхий зургаан гэрээ, санамж бичиг байгууллаа.
  • Беларусь-Монголын бизнес форумын хүрээнд нийт 17 баримт бичигт гарын үсэг зурлаа. Хамтран ажиллах гэрээнүүдийн нийт үнийн дүн нь 50 сая ам.доллар болов.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button