Нийгэм мэдээ

Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын Төлөөлөгчийн газрыг нээнэ

Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын төлөөлөгчийн газрыг нээхэд бэлэн байгаагаа Японы тал илэрхийллээ.

ЖЕТРО бол дэлхийн 56 улсад 76 оффистой, 1,980 ажилтантай Японы гадаад худалдааг дэмжих байгууллага. Монголд төлөөлөгчийн газраа нээж, үйл ажиллагаа явуулахаар боллоо. Манай улс түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг биш, эх орондоо боловсруулдаг улс болох ёстой. Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүч, ногоон хөгжилд Япон технологи, ноу-хауг нутагшуулах боломжийг бий болгоно.

Японы гадаад худалдааг дэмжих байгууллага Монгол Улсад нээгдсэнээр Японы компаниудыг Монголд хөрөнгө оруулахад холбоно. Мөн Монголын компаниудыг Японы зах зээлд гарахад дэмжиж, хоёр улсын компаниудад бизнесийн түнш холбож өгөх аж. Худалдаа, хөрөнгө оруулалтын бодит төслүүдийг урагшлуулах, хоёр орны хөрөнгө оруулагчдыг Монгол Улстай холбох гүүр болох юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Монгол
Монгол

Маш хатуу нөхцөлтэй, Монгол Улсын агаарын орон зайгаар нь барьцаалсан гэрээг Япончууд зориуд санаатайгаар тулгаж хийж байна. Монголын арчаагүй төр засаг энэ бүхнийг нь зүгээр л ангайгаад харж байгаад гарын үсэг зурлаа. Шинэ нисэх онгоцны буудлын хөнгөлттэй зээл нь Монголын хөгжилд том гацаа үүсгэх эрсдэлийг бий болгож байна. Анх төлөвлөж баригдсан шинэ нисэх онгоцны буудал олон тэрбум ам доллараар олон жил баригдсаны эцэст жижигхэн аймгийн төвийн онгоцны буудал шиг умгар буудал баригдсан. Ахиж зээлээр өргөтгөл барих болзол нь: 150 км-н радиус дотор онгоцны буудал байх ёсгүй гэсэн Японы шаардлага асар бүдүүлэг, хэт ёс зүйгүй тулган шаардалт. Буянт ухаа дахь нисэх буудал орон нутгийн нислэг хийж болохгүй гэсэн гэрээнд Монголын төр гарын үсэг зурав. Энэхүү гэрээ нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, мөн Монополийн эсрэг хуулийг ноцтой зөрчсөн гэрээ болж түүхэнд үлдэнэ. Энэ гэрээг нэн даруй цуцлах ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button