УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ талаас "Эрдэнэс Монгол"-ын ТУЗ-ийн дарга томилогдлоо

Х.Нямбаатарыг ХЗДХ-ийн сайд байхад Хууль зүйн бодлогын газрын дарга, Хотын дарга болоход нь эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дахин бэхжих үеэр ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Д.Цолмон "Эрдэнэс Монгол"-ын ТУЗ-ийн дарга боллоо.


Эрдэнэс Монгол бол төрийн өмчит уул уурхайн компаниудыг нэгдсэн бодлого, менежментээр зангиддаг компани. Гүйцэтгэх захирлаар нь Г.Занданшатар томилж, ТУЗ нь жинхэлсэн Б.Даваадалай буй. Гэтэл нөгөө талын буюу Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын улс төрд хүчтэй байх үед өндөр албан тушаал хашиж явсан Д.Цолмон ТУЗ-ийн даргаар нь ирээдхэв.

Д.Цолмонгийн намтар гэвэл,

  • 2010-2013 онд Говийн зам ХХК-д гэрээний мэргэжилтэн
  • 2013-2016 онд Өмгөөллийн Батбаяр энд Партнерс ХХН-Ахлах хуульч
  • 2016 онд Ерөнхийлөгчийн Тамгын газар-Гадаад бодлогын зөвлөхийн туслах
  • 2016-2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яам-Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, шинжээч, ахлах шинжээч
  • 2022-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яам-Хууль зүйн бодлогын газрын дарга
  • 2023-2024 онд Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх
  • 2024 оны долдугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар ажилласан.

Түүний ХОМ /хамгийн сүүлд буюу 2024 оны байдлар/

  • Өөрийн орлого: 55 сая
  • Гэр бүлийн орлого: 74 сая
  • Хөрөнгө борлуулсны орлого: 473 сая
  • Нийтийн орон сууц 1, авто граж 1: 480 сая
  • Toyota, Hilux- 1, Nissan, X-Trail- 1, Toyota, Land Criuser 300- 1: 296 сая
  • Үхэр-20, Адуу-10: 35 сая
  • Газар: 25 сая
  • Хадгаламж: 517 сая
  • Зээл: 124 сая
  • Эрдэнэс таван толгой ХК, Юнайтедменежмент консалтинг ХХК, Өмгөөллийн Дилоз ХХН Нөхөрлөл, Өмгөөллийн Хэруга Партнерс ХХН ХХК, Өмгөөллийн Дилоз ХХН Нөхөрлөл, МОЛЗ ХХК-д хувьцаа эзэмшдэг.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

намбаатрын хүн бололтой

Зочин
Зочин

Гоё угждаг

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Төрийн захиргааны албан хаагчдаар ингэж бизнeсийн байгууллага удирдуулдаг заваан гажуудлаа болиочээ.

Зочин
Зочин

Энэ авгай чинь саяхан бас Оюу толгойн туз-д орсон байсан биз дээ. Яасан их дураараа жаалдаг юм. Монголд энэ байтугай боловсролтой туршлагатай залуус олон болсон цагт энэ яадаг авгай юм

Зочин
Зочин

Энэ яадаг учиртай хүүхэн ингээд л Учралын хаа явсан газар дагаад л ажил ажил солиод явдаг юм бэ

Зочин
Зочин

Тэнэг авгайшд. Өөрийг нь өөд татсан пороро Сайнзоригоо биш Учралд пялдага шаагаад л яваа гар

Бүгдийг бич л дээ
Бүгдийг бич л дээ

Цолмон гэчихээд өөр хүний зураг тавиад бдаг нь инээдтэй юмаа, хэвлэлийнхэн нээрээ хэрэг алгаа

Холбоотой мэдээ

Back to top button