УЛС ТӨР

Жозефин Тео: Цахим шилжилтийн асуудлаар Монгол Улстай хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар тус улсад ажлын айлчлал хийж буй. Тэрбээр өнөөдөр /2022.07.07/ Сингапурын “Темасек” сангийн удирдлагуудтай уулзсан. Үргэлжлүүлээд тус Улсын харилцаа холбоо, мэдээллийн сайд бөгөад ухаалаг үндэстэн, кибер аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Жозефин Теотой уулзлаа.

Уулзалтад Монгол Улсын талаас ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм.

Уулзалтын эхэнд хатагтай Жозефин Тео Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрийн улсад айлчилж буйд нь талархал илэрхийлээд, цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эхлүүлсэн ажилд нь баяр хүргэв. Тэрбээр цахим шилжилтийн асуудлаар манай улстай хамтран ажиллахдаа таатай байна гэдгээ онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг улам эрчимжүүлэхийг зорьж байгаагаа тодотгож, хатагтай Жозефин Леог манай улсад айлчлахыг урьсан юм. Тэрбээр уулзалтынхаа үеэр,

Сингапур Улсын цахим засаглал хөгжүүлсэн сайн туршлагаас суралцах, мэдээлэл, харилцаа холбооны салбарын инститүцийг бэхжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлд Сингапур Улстай нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тодотголоо.

-СИНГАПУР УЛСЫН ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ТУРШЛАГЫГ СУДАЛНА-

Мөн Сингапур Улс нь инновац, цахим технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүж буй улс орны хувьд тус улсын арвин туршлагыг Монгол Улсад нутагшуулах, цахим шилжилтэд суурилсан төрийн албаны шинэчлэл, цахим засаглалыг сайжруулах, харилцаа холбооны салбарын инститүцийг бэхжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлд Сингапур Улстай хамтран ажиллах талаар үр ашигтай санал солилцлоо.

Талууд Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн яам хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд тухайлбал, “Цахим шилжилтэд тулгаарласан төрийн албаны шинэчлэл” болон инноваци, цахим хөгжил, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллахаар тохиров.  Төрийн бүтээмжийн сэргэлт болон хот төлөвлөлт, замын түгжрэлийг шийдэхэд олон орны туршлагыг олон жил судалсан. Энэ туршлагаа хуваалцахад бэлэн байгаагаа хатагтай   Жозефин Тео илэрхийлж байлаа.  

Дэлхийн инновацын индексийн 2021 оны үзүүлэлтээр Сингапур 132 орноос наймдугаар байранд эрэмблэгдсэн бөгөөд улс төр, хууль эрх зүй, бизнес, эдийн засгийн орчны үзүүлэлтээр нэгдүгээр байр, хүний нөөцийн хөгжил, судалгаа шинжилгээ, бизнесийн төлөвшил зэрэг үзүүлэлтээр ес болон гуравдугаар байранд жагсчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын дараа Бүгд Найрамдах Сингапур Улсын Ухаалаг үндэстэн, цахим Засгийн газар, Хотын дахин хөгжүүлэлтийн газрын харьяа "Ухаалаг үндэстэн’"үзэсгэлэн үзэж сонирхлоо.


Өмнөх "АЙЛЧЛАЛ: МИАТ, "Эрдэнэс монгол" ТӨХК-иудад Сингапурын туршлагыг хэрэгжүүлнэ" нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-07 12:18

Сингапураас цахим шилжилт судлах нь зөв байх шүү

Зочин
Зочин
2022-07-07 12:18

Ur duntei ailchlaarai

Зочин
Зочин
2022-07-07 13:40

Англи хууль эрхзүйтэй хос хэлтэй буддын христийн шашины эрх тэгш зохицуул�##�тай.

Му бол хажууд нь туйлширсан улс гэдэг нь харагддаг. Монголоороо байна гэдэг солиоролоос болж ХОС ХЭЛНИЙ БОДЛОГО хязгаарлсан буддын гэх шашиныг �##�бадан тулгасан байд�##�тай. Соёл иргэншил хөгжилийг монголын үндэсний соёлын эсрэг дайсан гэж тооцдог нь өөрсдийг нь мөхөөж буйг хүлээн зөвшөөрөх дургүй.

Зочин
Зочин
2022-07-07 13:40

Мартснаас СИНГАПУР улс бол ХЯТАД ҮНДЭСТНИЙ улс гэвэл монголчууд хир хүлээж авах бол? Лаг байгааз?

Зочин
Зочин
2022-07-07 13:41

Хөгжил өндөртэй орноос сурах зүйл их бий. Хамтын ажиллагаанд амжилт хүсч ирээдүйн эх орон минь нийгэмд ээлтэй уха�##�аг хот болох болтугай

Зочин
Зочин
2022-07-07 14:38

Сайд ааа итгэж байгаа. Очооод л чух�##� асуудлуудыг хөндөж байгаад баярлаж бна

Зочин
Зочин
2022-07-07 14:44

Зөв2 Бүх т�##�ааас нь сур�##�цах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-07-07 14:51

Хэрэгжилт чух�##� шүү Сайдаа амжилт

Хариу
Хариу
2022-07-07 16:36

Төрийн томилолтод УИХ-ын баахан гишүүн утга учиргүй даг�##�даж явдгаа болио. Хаана боломж байна тэнд л эрхэм гишүүд цохиж явах юм. Өөрийн мөнгөөр явж болно эсвэл парламент хоорондын ажлаар явж болно. Бу�####�ар тэд явах нь ямарч зохимжгүй. Юу хийх гэж явдаг юм бэ? Ерөнхий сайдтай хамт хэд хэдэн сайд явахыг би ойлгож байна, с�##�барын ажлаа хийдэг гэж бодохоос. Гишүүд ямар ажилтай явдаг вэ? Хэнд ч хэрэггүй, ажил хийдэггүй мөртлөө гадаад дотоодын томилолт болгонд дагаад цохиж явах юм.

Зочин
Зочин
2022-07-08 10:42

Amjilt2

Холбоотой мэдээ

Back to top button