УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БИД БИШ ИРГЭД ДҮГНЭНЭ-
-УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ. Төрийн түшээ хүний хувьд энэ чуулганы үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
-Бид бүхний бүрэн эрх 50 хувьдаа хүрчихлээ. Өнгөрсөн хоёр жилийг хараад үзэхэд дөнгөж тангараг өргөөд л маргаашаас нь цахимаар хуралдаж эхэлсэн. Хэдийгээр технологийн дэвшил талаасаа гоё боловч асуудал шийдэл талаасаа сайн юм биш. Эрх барьж байгаа намын ерөнхий удирдлага, нөхцөл байдал ямар байгааг Монголчууд мэдэж байгаа учраас ярих сонирхол алга.
-Эрх баригч нам, Засгийн газрын үйл ажиллагааг та өөртөө дүгнэсэн байлгүй дээ?
-Аль ч Засгийн газар хөөрхий чадал, тэнхээгээрээ ажиллахыг хүсдэг шүү дээ. Гэхдээ би энэ Засгийн газрын давжаа байна гэж дүгнэж байна. Сайд нарын хүч чадал, явуулж байгаа ажлаас харахад. Үүнийхээ бурууг ковид, дайн тулаан, гадаад зах зээл рүү чихдэг. Ер нь аргаа олсон хүн ажил хийдэг. Үнэхээр мундаг бол валютын ханш 3000 хол даваад явчихгүй байлаа. Бензин тосны үнэ бүтэн нугарчихлаа. Тэр хүмүүс өөрсдөдөө дүгнэлт хийж байгаа байлгүй дээ. Би дүгнэнэ гэхээсээ илүү ард түмний яриад байгаа зүйлийг дамжуулах ёстой л доо.
-АН-ын бүлэг үнэхээр уналтад орсон. Сөрөг хүчний үүргээ биелүүлж чадсангүй гэж харж байна?
-Би намын бүлгээ тийм ч аймаар хэцүү болчихсон гэж бодохгүй байна. Хүмүүс гал үзэх гээд байдаг. Эрх баригчдыг аймаар муулуулах, хоёр талцуулчихаад улаан цэнхэр болгоод муудалцуулахыг хүсдэг. Би бол тийм зүйл хүсдэггүй. Шүүмжлэлтэй, гарц гаргалгаатай, шахаж ажиллах л чухал. Хувийн өс хонзон, хэдэн арван жилийн өмнөх, хойдохоо яриад, гудамжны үг хэрэглээд өөрсдийгөө ч, төрийг ч муухай харагдуулдаг. Тиймээс хамтарч ажиллаж, зарчмын зөв шүүмжлэл хэлэх ёстой. Одоо нийлж, том бодлого тодорхойлох хэмжээнд хүрэх ёстой гэж бодож байна.

-Д.ГАНБАТ ГИШҮҮН ХУВЬ ХҮНИЙХЭЭ ХУВЬД ЭРЭМГИЙ, ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ХҮН-
-Д.Ганбат гэж хүн танай намын бүлгийн ажлын олон сар зогсоолоо шүү дээ?
-Бүлэг нийт ирцээрээ бүрэлдэж хуралдаж чадахгүй долоо, найман сар болчихлоо. Д.Ганбат гишүүн хувь хүнийхээ хувьд эрэмгий, шударга ёсны төлөө хүн шүү дээ. Гэхдээ дандаа аж ахуйн ажил хийж байсан хүн баг бүрдүүлэх, 11 хүнээ бөөгнүүлээд явах тал дээр алдаа гаргасан.Парламент гэдэг бол олонх. Бүгдээрээ ярилцана, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шүү дээ. Хэдэн санал бодол байхаас үл хамааран гар өргөөд олонхоороо явах ёстой. Бүх хүн өөр саналтай байж болно. Д.Ганбат гишүүн тэгэхгүй ганцаарчилсан тоглолт хийсэн. Өнгөрсөн 11-р сараас хойш бүлгийн хурал үндсэндээ явахгүй болчихсон. Эрх барьж байгаа нам ч гал дээр тос нэмсэн. Гарц нь УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байсан. Ингээд тавдугаар сарын 18-ны өдөр хууль өргөн бариад, УИХ-аар баталлаа. Хаврын чуулгандаа багтаад бүлгийн зохион байгуулалтаа хийчихье гээд хуралдсан боловч Ерөнхийлөгчийн хуульд хориг тавих хуулийн хугацаа болоогүй учраас хаврын чуулганаар багтахгүй болчихсон. Тиймээс хуулинд хамаарахгүйгээр Д.Ганбат гишүүнтэй уулзаад, хариуцлага хүлээлгээд, ажлаас нь чөлөөлчихсөн. УИХ бол байнгын хороо, дэд хороо, намын бүлэг байхгүй юу. Тэгэхээр намын бүлэг бол төрийн ажил гэсэн үг. Тиймээс бүлгийн даргыг нь чөлөөлсөн ч гэсэн дэд дарга нь удирдаад явчих боломжтой. Ийм л үйл явдал боллоо.
-Та бүхний дуу хоолой, гарц шийдэл хуулийн төслүүдэд шингэж чадаж байна уу?
-Монголын ард түмэн бүгд харж байгаа. 62-ын бүлэг бол 62-ын бүлэг шүү дээ. 76 литр ус гэж бодъё. 62 литр усанд жаахан черниль дусаахад айхтар хувирахгүй шүү дээ. Гэвч бид няцалгүй бүх байнгын хороод, ажлын хэсгүүдэд санал бодлоо хэлж байна. Үр дүн гарах нь гарч байна. Ковидын тухай хуулийг ковидгүй болсон бол цуцалъя гэлээ. Энэ хуулийн нэр барьж бусад хуулийг үнэгүйдүүлэх, хууль зөрчигдөх үйл явцууд гарсан. Садан төрлөө томилох, найз нөхдөө томилох, мэргэжлийн бус томилгоонууд хийх, хяналт шалгалт сулруулах гэх мэт олон зүйл байна. Үндсэн хуулийн цэц нь улс төрийн байгууллага болж байгааг шүүмжилдэг. Төрийн албаны хуулиараа төрийн албаны дээд хязгаарт хүрсэн бол шууд чөлөөлөгдөх ёстой. Гэтэл дээд хязгаарыг давчихсан Чинбат гэж өвгөнийг ҮХЦ-ийн гишүүнээр тавиад, тэр нь гар хөл болоод, тэр хүмүүсийгээ гавьяатаар шагнаад гэх мэт. Сэтгэл зовоосон асуудал зөндөө л болж байна. Хэлэх л үүрэгтэй.
-Үлдсэн бүрэн эрхийнхээ хугацаанд танай намын бүлэг чанартай сөрөг хүчин байж чадах уу?
-АН удахгүй цэгцрээд нэг удирдлагатай, нэгдсэн санаатай болно. Шинэ бүлгийн даргаа сонгоод, сөрөг хүчний байр сууриа хатуу хангаж, УИХ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох байдлаар бүрэн эхийнхээ үлдсэн 50 хувийг өнгөрөөнө.

-ШИНЭ ГИШҮҮН Ч ГЭСЭН ТӨРД 30 ЖИЛ АЖИЛЛАСАН ТУРШЛАГАТАЙ-
-УИХ-ын гишүүн хууль санаачлахаас гадна тойргоо усалж, тордож байдаг. Танай тойргийн нөхцөл байдал ямар байна?
-УИХ-ын гишүүн хоёр ажил хийдэг. Төрийн бодлого. Нөгөөх нь тойргийн ажил. Манай тойргийн ажил сайн явж байна. Сүхбаатар аймаг 80 жилийн ойгоо тэмдэглэнэ. Улсын төсөвт суулгасан бүх зүйлээ төсвийн тодотголоор хасуулаагүй авч үлдсэн. Тендер захиалгаа цаг хугацаанд нь хийгээд, шалгаруулаад, ажил гүйцэтгэлээ сайн хийсэн гэсэн үг. Манай аймаг шиг гүйцэтгэлтэй аймаг байхгүй байх гэж бодож байна. Цагаан сараас өмнө тендерийн гүйцэтгэгч нар шалгараад ихэнх ажлаа хийгээд, хүлээлгээд өгчхөж байна. Миний хувьд аливаа зүйлийг хар талаас нь яриад байхыг хүсдэггүй. Амны билгээс ашдын билэг гэдэг.
-ҮХНӨ хийх юм шиг байна уу. Гишүүд энэ асуудлаар орон нутагтаа ажиллаад ирсэн шүү дээ?
-Эрх баригчид ээлжит бус чуулган зарлах юм уу, зарлахгүй юм уу. Үндсэн хуулиа ярих юм уу ярихгүй юм уу. Бүү мэд. Гишүүдийг орон нутагт ажиллуулж, ҮХНӨ хийх эсэхийг иргэдээс асуулгахад нь л дургүй байх шиг байна. Судалгаа, тооцоотой зүйлүүд хийх л байх. Яг хэлэлцье гэх юм бол бүлгийн байр сууриа нэгтгэх зүйлүүд байгаа. Эрх баригчид өөрсдийгөө мянган зальтай, хүчтэй, овжин байна гээд ард түмнийг давж чадахгүй дээ. Тиймээс хараад л сууж байна.
-Шинэ гишүүний хувьд УИХ-ын гишүүн байх дөрвөн жилийн хоёр жил нь өнгөрлөө. Та яг юу хийв?
-УИХ-ын шинэ гишүүн гэж ярихаас биш шинэ гишүүдийн дэргэд төрийн албанд 30 гаруй жил ажилласан туршлагатай. Тэр агуулгаараа хуулийн төслүүд дээр судалгаанд үндэслэж, ард иргэдийн хүсэл эрмэлзэл дээр тулгуурлаж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд бие, сэтгэлээ зориулдаг. Яагаад гэвэл Улаанбаатарын түгжрэл, бухимдал, ядуурлыг зөвхөн Улаанбаатарт тэмцээд дийлэхгүй. Аймгуудыг хөгжүүлж, орон нутагт амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарыг сайжруулж чадвал юу гэж Улаанбаатарт ирж түгжрээд байх вэ. Тиймээс үнэ ханш, тав тухын хувьд боломжийн, стрессгүй орон нутгийг л хөгжүүлэх ёстой. Тиймээс Нэгжийн тухай хуулинд том байр суурьтай оролцсон. Бусад дагалдах хуулиудад асар их зүйл өөрчлөгддөг шүү дээ. Тэр хуулиудад орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, засаг захиргааны эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр байнга байр сууриа илэрхийлж байсан. Миний амьдралын зорилго ч тэр. Мэдээж Улаанбаатарт мөнгө төгрөг, чадал чансаатай том компаниуд ихэнх нь байдаг. Орон нутагт тэр компаниудын салбарууд очих ёстой.
-УИХ-ын гишүүдийг нэмэгдүүлье гэдэг саналыг та хүлээн зөвшөөрдөг үү?
-Би буруу гэж боддог. Тэр үед 76 гишүүн байх ёстой гэж байхад монголчууд цөөхүүлээ байсан. Одоо ачааллаа дийлэхгүй байна гэж яриад байна. Хэрвээ ачааллыг даахгүй гэж бодож байвал нэр дэвшихгүй л бай л даа. Даахгүй байж яах гэж нэр дэвшээд байгаа юм. Сүхбаатар аймаг 60 гаруй мянган хүн амтай. Ачаалал ихтэй ч гэсэн бид хоёр ачааллаа даахгүй байна гэж хэлэх эрх байхгүй. Намайг сонгоод өгөөч гэж УИХ-д гарчихаад. Тэрнээс гадна би сонгуулийн пропорциональ тогтолцоог илт үгүйсгэдэг. Сүүлийн 30-аад жилд шинэ нийгэм байгуулсан хүмүүст талархалтай ханддаг. Гэхдээ тэр хүмүүс одоо хүртэл шавхарч дуусаагүй байна шүү дээ. Улс төрийн тогтолцоо гэхээс илүү улс төрчдөөс ард иргэд, сонгогчид уйдчихаад байгаа юм. Ард иргэдийг залхаасан хүмүүс намын листээр орж ирэх гээд байна. Хэрэггүй гээд хаалгаар гаргаад шидэнгүүт цонхоор ороод ирж байна. Цонхоороо гаргаад шидэхээр тооноор нь орж ирэх гээд байна шүү дээ. Тиймээс дэмждэггүй. Хамгийн шударга шүүлтүүр шүүх, ард түмэн байх ёстой. Ард түмэн өөрийнхөө таалагдах хүнээр төрөө байгуулах зарчим нь зөв. Гэтэл хамгийн таалагдахгүй хүн нь намын нэрийн ард ороод ирнэ. Тэгээд иргэд бухимдана. Ингээд бусад таалагдсан гишүүдээ дагуулж, төрийн нэр хүнд унаад байна. Төрийн нэр хүнд унахаар хууль тогтоомжийн биелэлт явахгүй. Хууль тогтоомж биелэхгүй бол замбараагүй байдал үүснэ. Замбараагүй байдал үүсэх юм бол эдийн засаг сэргэхгүй. Эдийн засаг сэргэхгүй бол ядуурал үүснэ. Ийм тойрог үүсээд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
СҮХБААТАРЧУУД ДАВЖАА БИЕТЭЙ МОНХОР ХАМАРТАЙ НАМХАН ГОЛЦУУ ХҮМҮҮС БАЙДАГ Л ДАА КК
Их сайхан яриа болжээ
Өөртэйгээ адилхан давжаа гэж ойлгожээ, Оюун-Эрдэнийн засгийн газар эрийн цээнд хүрэхүйц өсөж томорч байгаа шүү. Одоо гадаад ертөнц рүү �##�хах �##�хамаа эхэлж байна даа. Энэ бол зөв төлөвшиж байгаагийн илрэл шүү.
Оюунэрдэнэтэйгээ таарсан эргүү м�##�
Юм хийж бгааа гишүүүд бас бий. Мөн өөрийгөөө Оюуктай бүр ч битгий зүйрлэ.
Цусан өшөө үүсгэхгүй юм бол чам шиг гөлөг шөнөдөө үх