Нийгмийн

ХХБ-наас 5.7 тэрбумыг залилсан Б.Бямбадоржийг Ховд аймгаас баривчиллаа

2021 онд Худалдаа хөгжлийн банкийг, түүний өмнө ХААН банкийг залилж байсан этгээд гадуур байцаагдаж байхдаа оргон зайлсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн хайсаар Ховд аймгаас баривчилжээ. Түүний талаар мэдээлэл өгсөн хүнд 20 сая төгрөг амлаад байсан билээ.

Иргэн Б.Бямбадорж 2021 оны тавдугаар сарын 25-нд бүлэглэх замаар Худалдаа хөгжлийн банкны Шангри-Ла дахь салбараас 2 сая ам.доллар бэлнээр залилж, гаргуулсан байдаг. Энэ нь 5.7 тэрбум орчим төгрөг юм. Б.Бямбадорж нар нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, гадаадын компаниас хийгдэх ёстой байсан гүйлгээг гаргуулж авсан нь энэ хэмээн эх сурвалжууд мэдээлж байлаа.

Банкны ажилтнууд мөнгө залилсныг үйл явдлаас хойш нэг цагийн дараа мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан байв. Эрэн хайх ажиллагааны хүрээнд хүнгүй орхиж явсан Land Cruiser маркийн автомашин дотроос 1.1 сая ам.долларыг нь олсон байдаг. Харин үлдсэн 900 сая ам.доллар нь өнөө хэр олдоогүй гэх мэдээлэл байгаа юм.

Эцэст нь Б.Бямбадорж нарыг 2021 оны тавдугаар сарын 29-нд өөр бүлэглэсэн хоёр этгээдийнх нь хамт Маахуур толгой орчмоос олж, баривчилсан. Тэд үүргэвчтэй, автомашин дотор хоног төөрүүлж байсан билээ.

Гэвч хэрэг шийдвэрлэх процесс хачирхалтай өрнөж, Б.Бямбадоржийг шүүхээс батлан даалтад гаргаж, гадуур байцааж байх үед тэрбээр оргон зайлаад байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button