Нийгмийн

Уралдаанч хүүхдийг бүртгэхдээ эцэг эх, асран хамгаалагчтай нь хийсэн гэрээг шаардана

Үндэсний их баяр наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийг өчигдрөөс бүртгэж эхэлсэн. Бүртгэл долоодугаар сарын 10-ны өдрийн 22:00 цагаас дуусна. Уралдаанч хүүхэд Хүй долоон худгийн морь бүртгэлийн цэгт бүртгэж буй юм.

Уралдаанч хүүхдийн бүртгэл хийлгэхэд

  • Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эрүүл мэндийн тодорхойлолт
  • Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
  • Уралдаанч хүүхдийн карт /өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
  • Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
  • Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл
  • Уяач нь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай  нь хийсэн аюулгүй байдлын гэрээ байх шаардлагатай.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button