Нийгмийн

Морио хасуулсан уяачид сэрвээний өндрийг дахин хэмжүүлэхийг хүссэн ч зохион байгуулагчид зөвшөөрсөнгүй

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр /2022.07.10/ Хүй долоон худагт хязаалан, шүдлэн насаар эхэлсэн. Баяр наадмын шинэчилсэн хуулийн дагуу морьдыг гараан дээр сэрвээний өндөр хэмжигчээр шалгаж, хасч байгаа. Морьд нь хасагдсан унаач хүүхдүүд энэ шийдвэрийг эсэргүүцэн бухимдаж уйлалдаж байв.

Тэгвэл уяачид ч үүнийг эсэргүүцэж байна. Тэд морьдоо авч ирэн, дахин хяналтын хэмжилт хийлгэх хүсэлт тавьж буй юм.

Эрчим хүчний дэд сайд асан, уяач Т.Энхтайван хэлэхдээ "Ард түмний, төрийн наадмыг уяачид бид бүрдүүлж өгдөг юм. Хэдэн авлиагчид буруу зөрүү хэмжиж, хүний морийг хасах эрх байхгүй.

Монголын төр олон жилийн булхайг зогсооё гээд өч төчнөөн ажил болж дүрэм журмаа хэрэгжүүлж байхад энд ажиллаж байгаа гарын арван хуруунд багтсан цөөхөн хүмүүс булхайцуулж байна.

Мафи байна. Эсвэл техникийн шалтгаан байна. Хяналтын хэмжилт хийлгэмээр байна. Буруутай нөхөрт хариуцлага тооцох хэрэгтэй. Дараа дараагийн уяач, ард иргэдийг чирэгдүүлмээргүй байна. Би хохирсондоо ингээд байгаа юм биш. Нэг ч гэсэн иргэн, нэг ч гэсэн уяач битгий гомдоосой гэж энэ асуудлыг ярьж байна. Миний морины сэрвээний өндөр 136.7-той байгаа. Гэтэл 138.5 гэж хэмжжиж гаргаад хасаж байгаа юм" гэлээ.

Харин Хурдан морины салбар комиссын зохион байгуулагч хүмүүсийн зүгээс "Дахиж хэмжих боломжгүй. Ханддаг газраа ханд" гэх хариулт өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шударга иргэн
Шударга иргэн
7 сар 10, 2022 18:30

Дээгүүр давхиж мэдэх л байсан байх даа.

Зочин
Зочин
7 сар 10, 2022 23:27

Морины комисс маш зөв хариулт өгсөн бна, тэнэг л�##�арт.

boldoo
boldoo
7 сар 10, 2022 23:54

энхтайван сайдын зөв шүү хэдхэн авилг�##�ч төрийн наадмыг будлиулагч нараас с�##�аа чээ хэмжилтээ зөв явуулаа ч арай чдээ сайн түрүүлэх морьдыг ямар нэг ш�##�тгаанаар ха�####�гаа болимоор бна ааааааааааааа олон жилийн хөдөлмөрийн үр шимийг ганцхан хэмжилтээр зогсоодог тэнэгүүдтэй тэмццье ард түмэн уяачид бослого хийее ээ

boldoo
boldoo
7 сар 11, 2022 00:07

Дээгүүр давхих морьдыг хасаад л болж байгаа юм уу ямар их хөдөлмөрийг нь үрэн таран хийж байгаагаа сэрвээ хэмжигч гуай мэдэж байгаа юу өөрийгөө энэ хэмжүүрээр хэмжсэн л байгайрай

Зочин
Зочин
7 сар 11, 2022 14:50

Хүүхдийн амиар нааддаг энэ морин урлдааныг боливол таарна дуртай бол өөрсдийнхөө үр хүүхэд ач зээгээр унуулж �##�ж байв�##� таарна л�##�арууд бүх морьдыг �##�в�##� таарна

Холбоотой мэдээ

Back to top button