Нийгмийн

СУР ХАРВАА: Б.Пунсалдулам 38, Т.Очироо 39 оноогоор тэргүүллээ

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний сурын харваанд өнөөдөр (2022.07.12) шилдэг 16 харваач цэц мэргэнээ сорилоо.

Үүнээс эмэгтэйчүүдийн харваанд 180 шигшмэл харваач оролцсоноос Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, нийслэлийн 52 дугаар сургуулийн багш Б.Пунсалдулам 38 оноогоор тэргүүлж, Монгол Улсын Даян мэргэн цол хүртэв.

Тэрбээр 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар тэргүүн байрт орж, Монгол Улсын мэргэн цол хүртжээ.

Үндэсний сурын харвааны хоёрдугаар байрт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, "Их говийн наран" багийн харваач, спортын мастер Ц.Түвшинбат орж, гарамгай харваач, гуравдугаар байрыг спортын мастер М.Мөнх-Амгалан эзэлж, гоц харваач боллоо.

Харин үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Тагнуулын ерөнхий газрын “Эрчис” клубын тамирчин, гарамгай харваач Т.Очироо мөн 39 оноогоор тэргүүн байрт шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button