ВИДЕО КОНТЕНТ

ВИДЕО: Олны танил эрхмүүдийн бөх краштай танилц

Бяр чадал, уран мэх байлаа ч ухаан үгүй бол хол явж, хоёр давахгүй. Оюун санааны хувьд ч тэгширсэн, өрөөлийг өөртөө татах характертай бөх хэн бол. Монгол эмэгтэйчүүдийн нүдээр бөхчүүдээс хэн нь крашламаар сайхан залуу вэ?

Эл асуултад гал голомтоо бадрааж буй гэргий, гавьяа шагнал авчихаад Төрийн ордоноос гарч ирэх гэж буй нөхрөө, аавыгаа, ээжийгээ, ахыгаа, эгчийгээ, өвөөгөө, эмээгээ хүлээж зогсоо хүмүүсээс хариулт авлаа. Тэдний зарим нь та бүхний сайн таних хүн байгаа. Дан ганц эмэгтэйчүүдээс хариулт авсангүй. Эрчүүд ч гэсэн хэрэв эмэгтэй хүн байсан бол бөхчүүдээс хэнийг крашлахаа хэлсэн юм. Монголчуудын "сэтгэлийн гижиг"-ийг чухам ямар бөх хүргэдэг юм бол...

Ц.НАМУУН

-Краш бөх байхгүй. Наадмаар зурагтаар бөх барилдаж байна даа гэж хардаг болохоос биш нэг бүрчлэн нэр алдрыг нь мэдэхгүй. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нарыг барилддаг байхад өвөө, эмээгээ дагаж сонирхдог байсан. Түүнээс хойш бол жаахан холдчихсон байгаа.

А.МӨНГӨНЗУЛ

-Сүүлийн үеийн бөхчүүдийн нэрийг тодорхой санахгүй байна. Сэтгэлд хамгийн тод үлдсэн хүн бол А.Сүхбат. Тэр ч утгаараа Дархан аварга А.Сүхбатыг крашладаг гэх юм уу. Краш ч юу байхав, ер нь бол хүндэлдэг. Түүний уран барилдаан монголчуудын зүрх сэтгэлд хадгалагдаж үлдсэн. Тиймдээ ч аваргадаа маш их хайртай.

Крашдаа хэлэх зүрхний үг: Аваргадаа эрүүл энхийг хүсье. Монголчууд биднийгээ үргэлж уран сайхан барилдаанаар баясгаж байсан тул таныг болон таны гэр бүлийг үргэлж хүндэтгэдэг шүү.

М.БЯМБАА

-Байхгүй шдэ би чинь нөхрийгөө л крашладаг.

Аав маань Д.Сумъяабазар аваргыг шүтдэг. Жаахан байхаас минь л нэрийг нь их хэлдэг байсан. Бас Н.Батсуурь аваргыг бас мэдэх юм байна. Аварга болж байсныг нь сонсож байсан. Өөр бөх бол мэдэхгүй.

П.УНДРАХ

-Би Монгол Улсынхаа допинг хэрэглэдэггүй бүх бөхчүүдийг крашладаг.

Крашдаа хэлэх зүрхний үг: Та нар үнэхээр гоё монгол улсынхаа өв соёлыг тээж яваа шүү. Энэ эрчээрээ байгаарай. Бүгдээрээ энэ жилийн наадамдаа амжилттай оролцож, цолоо ахиулаарай.

С.УРАНБИЛЭГ

-Хэн гэдэг билээ Санжаа байхаа. Аан тийм Ч.Санжаадамбыг крашладаг. Крашдаа амжилт л гэж хэлье дээ.

П.БАТЧИМЭГ

-Ц.Содномдоржийг крашладаг. Ер нь бол эр хүнийхээ хувьд, бөх хүнийхээ хувьд, монгол хүнийхээ хувьд монгол бөхийн ёс жудгийг бүрэн хангасан сайхан бөх.

Крашдаа хэлэх зүрхний үг: Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Улсын наадмын барилдаандаа түрүү бөхийн дэвжээнд дэлээрэй гэж хүсье.

С.ЖАРГАЛАН

-Б.Бат-Эрдэнэ аваргыг крашладаг. Намайг бага байхад л аварга байсан хүн. Тэр ч утгаараа крашладаг.

Крашдаа хэлэх зүрхний үг: Танд эрүүл энхийг хүсье. Аз жаргалыг хүсье. Сайн сайхныг хүсье ээ.

Б.БАТЦЭЦЭГЛЭН

-Бөхчүүд бол үндэсний маш том өв соёлыг тээж яваа хүмүүс. Сайхан, сайхан бөхчүүд бий. Миний хувьд сүүлийн үед ганц нэг бөх таньдаг болоод байгаа. Краш гэх юм бол нутгийнхаа бөхчүүдийг их харж дэмждэг. Тэдний нэг бол А.Цацабшир.

Бүх сайхан хүчтэнүүддээ аз хийморь сайн, сайхан бүхнийг хүсье. Бүгдээрээ сайхан цолоо ахиулж, сайхан наадаарай.

Б.ДАВААСҮРЭН

-Нөхрийгөө крашладаг. Манай гэр бүлийн хүнийг Д.Бат-Эрдэнэ гэдэг. Улсын начин цолтой. Бөхөөр хичээллэж эхэлж байхад нь танилцаж байсан. Төлөв түвшин зан нь хамгийн их таалагдсан. Бүх хайраа яг үйлдлээрээ илэрхийлж үзүүлдэг нь бас таалагдсан.

О.ХУЛАНГОО

-Яана аа байхгүй шдэ. Бөхчүүдээс А.Сүхбат аварга, Б.Бат-Эрдэнэ аварга гээд хуучныхаа аваргуудыг л сайн танина. Түүнээс биш залуу бөхчүүдийг крашлаж, "хайрын нүд"-ээр харж байгаагүй юм байна.

А.ТҮМЭНМИЙГАА

-Бөх краш байгаа. Н.Бат-Суурь аварга хүнийхээ хувьд ч, бөхийн хувьд ч гэсэн маш зөв жудагтай. Жинхэнэ аварга хүний шинж харагддаг гэж боддог.

Крашдаа хэлэх зүрхний үг: Үргэлж дэмждэг шүү. Бүр илүү хичээгээрэй. Илүү том цол таныг хүлээж байгаа шүү.

А.ХУЛАН

-Яана аа бөх үздэггүй шдэ.

Б.ДАВААЖАРГАЛ

-Бөхийн талаар сайн мэдэхгүй ээ. Гэхдээ жүдогийн Х.Цагаанбаатарыг мэднэ. Харин үндэсний бөхчүүдээс Д.Сумъяабазар, Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Рагчаа гарьдыг мэднэ.

Ж.МАНДУХАЙ

-Бөх краш гэсэн чинь гэнэт юу билээ. Тулгамддаг юм байна. Бөхчүүдийг их хүндэлдэг ээ. Хамгийн түрүүнд миний хамгийн ойр мэдэхийн Ш.Одонтуяа гавьяатын маань нөхөр О.Одгэрэл зааныг нэрлэмээр байна. Эхнэрийгээ хүндэлдэг, гэр бүлээ хүндэлдэг, хайрладгийг нь хүүхэд байхаасаа харж байсан болохоор хүндэлж хардаг.

Г.НАРАНБААТАР

-Эмэгтэй хүн байсан бол бөхчүүдээс С.Мөнхбат аваргыг крашлах юм болов уу.

Крашдаа хэлэх зүрхний үг: Бид хоёр найзууд. Найздаа хайртай шүү л гэж хэлье дээ.

Д.ТҮВШИНТӨР

-Хэрвээ би эмэгтэй хүн байсан бол Ц.Содномдоржийг л крашлах байсан.

Крашдаа хэлэх зүрхний үг: Энэ жилийн наадамдаа сайхан барилдаарай. Зурагтаар хараад дэмжээд сууж байна аа л гэж хэлье дээ.

Б.БААТАРХҮҮ

-Хамгийн гоё биетэй нь Ц.Содномдорж юм даа. Ц.Содномдоржийг л крашлана даа.

Крашдаа хэлэх зүрхний үг: Нэг уулзах юмсаан.

Т.ГАНБААТАР

-Эмэгтэй хүн байсан бол бөхчүүдээс хэнийг крашлах вэ гэсэн үү. Эмэгтэй хүн байж үзээгүй юм чинь яаж бодож чадах юм. Төсөөлөөд үзэхэд ч хэцүү юм. Эмэгтэй хүний нүд чинь өөр, өөрөөр харна. Тэр нь гоё, энэ нь гоё гээд л. Би ер нь бол Э.Оюунболд арсланг л их дэмждэг дээ.

БИЧЛЭГИЙГ, ЗУРГИЙГ О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-11 08:05

Тэнэг асуулт байна

Зочин
Зочин
2022-07-11 08:16
Reply to  Зочин

Хха хөөрхөн л контент байна ш дэ

зочин
зочин
2022-07-11 08:54

Хүндэлдэг, биширч, харж явдаг гэж хэлж болохгүй заав�##� хайртай гэж мэдүүлдэг үнэн тэнэг асуулт байна.

Bidon
Bidon
2022-07-11 09:11

Darvaisan umhii al nuud bn daa haha

Зочин
Зочин
2022-07-11 09:21

teneg asuult baina unheer shuu

Зочин
Зочин
2022-07-11 09:45

Крашлах гэдэг үг казах дүрвэд хэлээр бол хараах гэсэн үг биздээ. Наадмаар бөхчүүдээ хараагаад байдаг муу ёр шүү. Хараагаад байгаа хүүхнүүд хара�##�аа өөрсдөө идээрэй муусайн муу ёрын хара�##� идсэн хог новш хүүхнүүд д�##�д ороорой.

Зочин
Зочин
2022-07-11 09:45

Хөөрхөн юм бэ

Зочин
Зочин
2022-07-11 10:47

жендэрийн мэдрэмжгүй контент бна

Зочин5
Зочин5
2022-07-11 23:17

Монгол хэлэнд, монгол бөхөд краш гэж ямар б�##�луур чинь байдаг юм бэ? Тэр краштай газраа очиж унгас �##�д.

Иргэн
Иргэн
2022-07-12 13:35

ОДООГИЙН ЗАРИМ ЗАЛУУЧУУД ЭНГЭРТЭЭ ТӨМӨР ЗҮҮХ ГЭЖ ҮХЭЖ БАЙГААГ ХАРХААР ЯААНА ДАА Л

Зочин
Зочин
2022-07-18 16:04

Эх хэлээ цэвэр ариун байлгах т�##� дээр хүмүүсээ зөв чиглүүлж бурууг өөгшүүлэхгүй байх ёстой хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд өөрсдөө эсрэгээрээ байх юм.Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл маань баялаг билээ.Битгий ингэж монгол хэлнийхээ дундуур хачин хэллэг оруулж ярг�##�аад бай.Гадаадаар ярьж байгаа бол өөр асууд�##�.

Холбоотой мэдээ

Back to top button