Нийгмийн

Э.Бат-Үүлийн шүүх хурал хойшиллоо

НЭМЭЛТ: 15:53 ЦАГТ

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан хотын дарга асан Э.Бат-Үүл Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэсэн эсэхийг тогтоох шүүх хурал хойшиллоо.

Тодруулбал, шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт товлогдсон ч ирэх аравдугаар сарын 01-ны өдрийн 14.00 цаг хүртэл хойшиллоо. Учир нь, шүүх хуралд прокурор болон эрх бүхий албан тушаалтан нар нь хүндэтгэн шалтгааны улмаас ирээгүй байна. 

ЭХЛЭЛ: 10:40 ЦАГТ

Э.БАТ-ҮҮЛ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ ГҮТГЭЭГҮЙ ГЭДГЭЭ БАТЛАХ ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛНО

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нар хотын дарга асан Э.Бат-Үүлийг цагдаад өгсөн. Учир нь Э.Бат-Үүл зургаадугаар сарын 25-ны өдөр “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” нийтлэлээ бичиж хэвлүүлсэн. Үүнд “Ерөнхийлөгч хүчилсээр байж АТГ болон прокурорын удирдлагыг бүхэлд нь сольж өөрийнхөө санал болгосон хүмүүсийг томилуулсан. Чингэж АТГ болон прокурорын удирдлагыг өөрчлөх шалтгаанаа "шударга ёсыг тогтоох зорилготой" хэмээн тайлбарласан. Гэтэл Энхсайханыг баривчилсан хэрэг явдал Ерөнхийлөгч Х.Баттулгын жинхэнэ цаад санааг тодруулав” гэхчлэн бичсэн нь бий.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу

Дээрх нийтлэлийг Ерөнхийлөгч Х.Баттулга гүтгэлэг гэж үзсэн тул Сүхбаатар дүүргийн цагдаад хандсанаар Зөрчлийн тухай хуулиар нийтлэлчийг хоёр сая төгрөгөөр торгосон байдаг. Харин Э.Бат-Үүл уг торгуулийг үндэслэлгүй гэж үзэн, хүчингүй болгуулах тухай хүсэлтээ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм. Уг хүсэлтийг өнөөдөр /2019.09.27/ 13:30 цагт хэлэлцэнэ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button