Э.Бат-Үүл: Гэнэт метроны олон улсын тендер зарлачихлаа. Юу нь ч бэлэн биш байгаа
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл оролцож байна. Тэрбээр хотод метро барихаар Японтой тохиролцчихоод гэнэт тендер зарласан явдлыг, метро барих инженер техникийн 1500 ажилтан бэлтгэгдээгүй буюу бэлэн биш байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Түүнчлэн метроны төслийн цахилгааны эх үүсвэрээр хангана гээд буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас эх үүсвэрээр хангах боломжгүйг онцолж байна.
Тэрбээр “Метро гэдэг нь зүгээр нэг хонгил доогуур вагон явуулах ажил биш. Түүнийг ажиллуулдаг 1500 инженер, техникийн ажилтныг хаана, хэн бэлтгэх гэж байгаа юм. Маш өндөр зардалтай. Миний үед энэ асуудлыг Японы талтай тохирчихсон байсан. Метрог баталгаатай, хариуцлагатай хийж, дуусгаж өгдөг нь Японы Засгийн газар шүү дээ. Тиймээс олон улс японоор хийлгээд байгаа юм.
Тэгэхэд метрон дээр олон улсын тендер зарлаад байна. Яг үнэндээ Японы Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий сайд хоёр санамж бичиг зурсан. Японы тал одоо гайхна. Бид нараар төсөл хийлгэчхээд санамж бичиг зурчхаад гэнэтхэн метрондоо олон улсын нээлттэй тендер яриад байна. Уг нь энэ бол Засгийн газар хоорондын тохиролцоогоор хийгдэж, хүн хүчээ бэлтгэх ёстой. Дээрээс нь метро барихтай зэрэгцээд Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн томоохон шинэчлэл явагдах байхгүй юу. Өөрөөр хэлбэл баруун талаас зүүн тал руу чиглэх бүх дулаан, цахилгааны шугамууд өөрчлөгдөнө.
Метроны цахилгаан хангамжид шаардлагатай тавдугаар цахилгаан станцыг барих ёстой. Тэр бүхэн тендерт байгаа юм уу. Бөөрөлжүүт бол одоо байгаа дутагдалтай эх үүсвэрийг хангана. Дээрээс нь гэр хорооллын дахин төлөвлөлт хийхэд цахилгаан хэрэгтэй. Дахиад эрчим хүчний нэмэлт эх үүсвэр хэрэгтэй. Энэ бүхнийг уялдуулахгүйгээр атрын хоёрдугаар аян шиг юм зарлаад байх юм. Энэ яаж болдог юм бэ" гэж ярив.
Үүний дараагаар сэтгүүлчид Улаанбаатар хотын хөгжил, дэд бүтэцтэй холбоотой сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг нийслэлээс төсөв гаргахгүйгээр хийх боломжтой байсан-
2013 оноос хойш гацсан метроны төслийн шалтгааныг хэрхэн хардаг вэ?
-Үүнийг би улс төржсөн гэж хардаг. МАН сонгуульд ялаад Батболдын хийсэн ажил нь хамгийн түрүүнд метроны төслийг зогсоосон. Уг нь 2016 оны эхлээд 2020 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байсан. ТЭЗҮ нь хийгдээд Японы Засгийн газартай санамж бичгээ зурчихсан байсан. Тэгээд УИХ-аар метро хийх ерөнхий төлөвлөгөө батлагдаад хууль эрх зүй, хөрөнгө мөнгө нь шийдэгдчихсэн байдаг. Зогсоосноос хойш агаарын тээвэр, монрайл гэх зэрэг хачин юм их ярьцгааж байна.
Улаанбаатар шиг -30 хэм хүрч хүйтэрдэг хотод болдоггүй ажил шүү дээ. Дүүжин тээвэр нь болдог байсан бол Москва, Бээжин, Нью-Йорк тэгэхгүй яасан юм. Энэ чинь уулын орой дээр цанын баазад л хүн буулгах суулгах зориулалттай эд. Ийм юм ярихаа болох хэрэгтэй.
Монрайл ч мөн -35 хэмд ажиллахгүй хөлдүүс байдаг. Энэ бүхний эцэст метро руугаа эргэж байгаад баяртай байна. Гэхдээ үүнийг ингээд сонгуулийн PR болгочхож болохгүй.
-Автобусны парк шинэчлэлд ямар байр суурьтай байна вэ?
-Автобусны парк шинэчлэлтийг хийх ёстой. Гэхдээ хувийн хэвшилд боломж олгочихвол хотоос заавал хөрөнгө мөнгө гаргахгүйгээр хийх боломж байгаа юм. Миний үед хууль эрх зүйн орчин болж өгөхгүй байсан болохоос биш тухайн үедээ нийтийн тээврийн компаниудтай ярьсан.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниуддаа нийтийн тээврийн зам маршрутыг цуг өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, Энхтайвангийн өргөн чөлөөний дагуу энэ компани 10 жил нийтийн тээвэр хийх бол шугамын эрхийг өгөх ёстой. Тэгэхгүй бол зүгээр л автобусыг энэ шугамаар явуул гэвэл тэд хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Нөгөө шугамаас автобусыг нь хөөгөөд гаргачихвал яах юм. Баахан шинэ автобус авч ирсэн байдаг. Ингэхээр хувийн хэвшлийнхэн бидэнд янзын сайхан үйлчилгээ үзүүлнэ шүү дээ.
Дээрх үйл явдлыг тайлбарлавал, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум Төрийн ордонд өнөөдөр /2024.03.14/ болж байгаа. Уг форумаар нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг хэрхэн бий болгох, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчилсэн өөрчлөлт буюу нийслэлийг 40 дүүрэгт хуваан, бүсчилсэн байдлаар хөгжүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн тухай танилцуулж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өвөө минь болиоч.
БАТҮҮЛЭЭ ЧИ ЭНЭ АЖЛЫГ УДИРДААРАЙ БИ ЧАМАЙГ МЕТРО ХАРИУЦСАН МОНГОЛ УЛСЫН САЙДААР ТАВЬЧИЙ ХАРИН ЦАЛИН ӨГӨХГҮЙ ШҮҮ АЯТАЙХАН АЖИЛ ГАРВАЛ НАД РУУ ЗАЛГААРАЙ
Тэнэгт
л�##�рын луйварчин зөнөг битгий хуцаад бай
МЕТРО ГЭЖ ЯРИХ Ч ДҮҮРЧЭЭ. БИЕТ АЖИЛ БОЛОХГҮЙ Л ДЭЭ. ХАРИН АГААРЫН ТЭЭВЭР МОНРАЙЛ ГЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ХОТЫНХОН БҮГД ҮҮРГЭВЧ ҮҮРДЭГ БОЛСОН БАС ШҮХЭР ҮҮРЧ ЯВАХ УУ? ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ ҮЛГЭР МЕТРОНООС МӨЛХӨЖ МАЖААД ГАРНА ГЭЖ БОДЪЁ ӨНДРӨӨС УНАХААР ЯАХ БИЛЭЭ
Ниргэсэн хойно нь
Хашхирав
Хөгшин Үүл
Баатраа ч хатдаа