УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Богино эргэлтийг арван жилийн өмнө, хойно туршигчид

Яг арван жилийн өмнө буюу 2014 онд Э.Бат-Үүл хотын дарга байхдаа өнөөдрийнх шиг автобусны богино эргэлтийг хийх гэж оролдож байжээ.

Тодруулбал, "Автобусны үнийг өдрийн турш 500 төгрөг болгож, маршрутын богино зохион байгуулалтаар иргэдэд үйлчлэх журам" гаргасан. Ингэж огт өөрчлөгдөж байгаагүй чиглэлүүдийг анх өөрчилж, тодорхой чиглэлүүдийг богино эргэлтээр явуулахыг нэвтрүүлж байж. Тухайн үед олон нийт эсэргүүцэж, "уучлалт гуйж, цалингаасаа автобус авч өгөх"-ийг шаардаж байсан билээ.

Харин одоо Хотын дарга Х.Нямбаатар "Хотын хамгийн захын цэгээс нөгөө талын цэг хүртэл төв замаараа дайрч явдаг сүлжээ төлөвлөлттэй "нийслэл хот" манайхаас өөр улсад байхгүй. Эсвэл Яармагаас шууд Тэнгис орох хүсэлтэй хувь хүнд зориулсан сүлжээ төлөвлөлт хийх бас боломжгүй" хэмээн ярьж буй.

Өнөөдөр:

  • Нийслэлийн нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлт сүүлийн 10-20 жилд огт шинэчлэгдээгүй.
  • Урт эргэлтийн автобуснууд хотын нэг захаас нөгөө зах хүртлээ түгжирч, бөөгнөрснөөр захын буудлуудад зоригчид даарч хүлээдэг.
  • Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Нарны зам, Чингисийн өргөн чөлөө, Чингэлтэй өргөн чөлөө гэх томоохон гудамж замуудаар бүх чиглэлийн автобус явж, давхцал үүсгэн хөдөлгөөний нягтрал ихэсгэдэг.

Энэ мэтчлэн алдаа, дутагдлууд их байгаа учир нийтийн тээврийн чиглэлүүдэд шинэчлэл хийж үзэх зайлшгүй шаардлага үүсчхээд байгаа нь үнэн.

Иймд амралтын өдрүүдэд эхлүүлсэн ч, иргэдийг бухимдуулсан юм. Бухимдал юунаас үүсэв.

Нэгт, шинэчлэгдэж буй чиглэлүүдийн мэдээлэл түгээлт дутуугаас мэл гайхаж, цэл хөхөрч учраа олохгүй будилах иргэд автобусны буудлаар дүүрэв. Хоёрт, чиглэлүүдийн зураглал олж харахын аргагүй жирийлгэсэн урт цаас байв. Гуравт, богинын чиглэлийн автобусны тоо ханаглтгүйгээс уртын чиглэлийн автобуснуудаа хайцгаав.

Судалгаагаар нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэд 100 гаруй минут зарцуулж буй аж. Шинэчилсэн чиглэлээр нэг зорчилтод зарцуулах хугацааг 70 минут байх тооцоо гарсан байна. Өөрөөр хэлбэл, богино эргэлтийн систем бүрэн хэрэгжээд эхэлсэн тохиолдолд автобусанд өнгөрүүлдэг хугацаа нэг талдаа хагас, хоёр талдаа бүтэн цагаар богиносно. Мөн автобус хүлээж гадаа зогсох хугацаа ч багасах бололцоотой аж.

Тиймээс л богино эргэлтийг хэрэгжүүлэх нь "зөв", хэрэгжүүлж чадвал "үр дүн гарна" гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй.

Арван жилийн өмнөх Э.Бат-Үүлийн богино эргэлтийг өнөөдрийн Х.Нямбаатар тэргүүтэй хотын удирдлагууд туршиж зориглох болжээ. Харин "нэг өдөр бүгдийг нь" биш "өдөрт нэг чиглэл" гэх байдлаар дасгаж өөрчлөх зэрэг тактикийн алдаа гаргасан уу зэргээ эргэж хармаар.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэлээд өгөөч
Хэлээд өгөөч
2024-01-22 15:44

Алаг оймс өмсөж ижилсээд эрвэйхи нүдний шил зүүж гангардаг 30 орчим насны з�##�уусын хийж байгаа �##�да�##� гэж харж байна. Энийг л өвөг дээдэс маань ядаж нэг жилч болтугай монгол гэрт амьдраад үз гээд яншдаг байлаа

Зочин
Зочин
2024-01-22 17:35

Бат-Үүлийн хийх гэсэн �##�ь олигтой бүх санаачилыг коммунистууд зориудаар дарж устгасан шүү дээ!!

Зочин
Зочин
2024-01-22 18:28

Олон жил сайжруулаад засаад өөрчлөөд ирсэн нийтийн тээврийн үйлчилгээг өөрчлөх бол хуучин автобусаа шинэчил, богино эргэлтээ гэр хороололдоо гарга

Зочин
Зочин
2024-01-22 18:50

АРДАЧЛАЛЫН ХӨГШИН БУРХИНУУДИЙН ЗААВАРААР АЖИЛЛСАН БНА ШДЭЭ. МАН-ЫГ УНАГААХ "А "ТӨЛӨВЛАГӨӨ САЙХАН ХЭРЭГЖЛЭЭ.

Зочин
Зочин
2024-01-22 19:51

наад хөдөөний х�##�тар чинь яаж хотыг удирдах вэ дээ! Бат-Үүлээр хийлгээч оркуудаа

Ханд
Ханд
2024-01-24 11:10

Нянбактёрийг огцруул, Нийслэлийг Мэргэжлийн хүмүүс удирдах хэрэгтэй.

Zochin
Zochin
2024-01-24 13:45

2 нам 2-лаа нэг дугуй шижиг. Хүнээ харж сонгох л үлдлээ. Сарангэрэл авгайгаа �######�уулахгүй бол МАН өнгөрнө дөө. АН гэж шарваж урвасан б�##�айнууд.

Зочин
Зочин
2024-01-24 23:09

Хуучнаар нь байлга их мэдэгч нараа ОДОО БАЙГАА ИХ МЭДЭГЧ НАР �######�ЦГАА

Батүүл
Батүүл
2024-01-24 23:24

Богино эргэлт маш зөв

Холбоотой мэдээ

Back to top button