Нийгмийн

Их насны уралдаанд С.Энхтөрийн Дүүгүүр хээр морь түрүүллээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байгаа билээ.

Баяр наадмын их насны морьдын уралдаанд 330 их насны морьд гарааны зурхайгаас эргэснээс түрүү магнайд Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Аймгийн алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн Дүүгүүр хээр морь хурдаллаа.

Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Монгол улсын Манлай уяач Гантөмөрийн Чинзоригийн цавьдар морь, гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын цавьдар морь тус тус давхилаа.

Удаах байруудад Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Цэдэндамбын Эрдэнэбаярын бор халзан, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн  халиун морь хурдаллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Камиказе морь унадаг хүүхдүүд

Холбоотой мэдээ

Back to top button