Нийгмийн

Д.Батжаргал: Домогт аваргатай таарч барилдана чинээ зүүдэлж ч байгаагүй

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын гурвын даваа өнөөдөр 07:00 цагт эхэллээ.

Өнөө жилийн улсын наадмын тод чимэг, дархан аварга Б.Бат-Эрдэнэ барилдсан бөгөөд өчигдөр хоёрын даваанд залуу бөх Д.Батжаргалыг давсан. Ингэснээр өнөөдөр гурвын даваанд зүүн жигүүрийг магнайлан, цолоо улсынхаа наадамд дуудуулахаар болсон юм.

Тэгвэл өчигдөр Б.Бат-Эрдэнэ аваргатай барилдаж унасан залуу бөх Д.Батжаргал домогт аваргын баруун мөрнөөс адис авч буй бичлэг сошиал орчинд тараад буй юм. Бид түүнтэй холбогдож, цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Та аль нутгийнх вэ. Наадамд өмнө нь барилдаж байсан уу?

-Би Увс аймгийнх. Улсын наадамд барилдаж байгаагүй. Бөх сонирхдог жирийн нэг залуу. Найз нөхөд минь зөвлөөд, өөрөө бас санаа байсан. Багтах болов уу гэж бодож байгаад бүртгүүлсэн. Энэ жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаар анх удаа гарч зодоглолоо. Их азтай байлаа. Нэгийн даваанд А.Сүхбат аваргатай таарсан. Гэтэл аварга маань эрэмбэний асуудлаас болоод барилдаанаа орхиод гараад явсан. Тиймээс шууд нэг давж, хоёрын даваанд дахиад домогт их аваргатай таарч барилдлаа. Их баярлаж, бэлгэшээж байна.

-Та тэгэхээр анх удаа наадамд барилдахдаа хоёр сайхан аваргатай учраа таарчээ дээ?

-Тэглээ. Ховор хувь тохиол шүү. Хоёрын даваанд Б.Бат-Эрдэнэ аваргатай барилдаж тахимаа өглөө. Их сайхан байлаа. Тэр сайхан том аваргатай таарч барилдана чинээ зүүдэлж ч байгаагүй. Бяр, чадалтай аварга байна аа. Тэр хүнтэй барилдая, унагаая гэж бодсонгүй. Цолыг нь хүндэлж биширсэн. Монгол төрийн наадамд 12 жил дарааллан түрүүлсэн домогт аваргатай таарч барилдана чинээ санаагүй хүн ингээд таарчихаад өөрийн эрхгүй адис авмаар санагддаг юм билээ. Мартагдашгүй сайхан наадам байлаа.

-Та бөхөөр хичээллэдэг үү. Ямар ажил хийдэг вэ?

-Би "Хурд" группт арван жил нягтлангаар ажиллаж байгаа хүн.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 12, 2022 10:33

Бахархав мундаг з�##�уу

Zochin
Zochin
7 сар 12, 2022 12:34

боловсролтой хүн гэж ийм байгаа ёстой. Унчаад олон юм ярьдаг бөхчүүд сургууль төгсөөгүй болохоор энэ хүн шиг л унчаад давсан бөхөөн магтаж сур.

Зочин
Зочин
7 сар 12, 2022 13:09

хаяя гэж бодоогүй гэнүү.арай ня бо хүнд унах дээрээ тулаагүй байрхаа

Шийтгэх
Шийтгэх
7 сар 13, 2022 09:27

Тэнэглэл

Зочин
Зочин
7 сар 14, 2022 12:07

Арван жил ня бо хийсэн хүн насаараа барилдсан аваргыг маань хаячихдаг юмуу гэснээ больчихлоо гэнэ үү

Холбоотой мэдээ

Back to top button