НИЙГЭМСПОРТ

Б.Серик улсын заан цол хүртлээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны наймын даваа үргэлжилж байна

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат бөх, улсын начин Б.Серик долоогийн даваанд улсын заан Д.Анарыг давж, улсын заан цолны болзол хангасан.

Наймын даваанд даян аварга Н.Батсуурьд өвдөг шороодлоо. Улмаар улсын заан цол хүртлээ. Ингэснээр гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь Б.Серик 1946 оноос хойш Баян-Өлгий аймгаас мэндэлсэн анхны улсын заан цолтон боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button