Нийгмийн

Төв, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймагт авлигын хэрэг хамгийн их үйлджээ

Улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар бүртгэгдсэн авлига, албан тушаалын 983 хэрэгт прокурор хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар өсжээ. Үүнээс яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг 118 байна. Авлигын гэмт хэргийн 59.9 хувь нь нийслэлд, 40.1 хувь нь орон нутагт үйлдэгдсэнээс Төв, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймагт хамгийн их бүртгэгджээ. 

Төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг нийт авлигын хэргийн 77.3 хувийг эзэлж байна. Прокуророос мөнгө угаах 247 хэрэгт хяналт тавьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийн 38.4 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна гэж Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button