Ярилцлага

60 настай фитнессчин Т.Гантулга: Нас бол тоо, юуг ч битгий тоо

Т.Гантулга 60 настай ч гэлээ фитнесс зааланд ирэх дуртай. Хүссэн бие галбиртай болоход нь нас түүнд огт саад болсонгүй. Одоо тэр бусад залуусын л адил 130 кг-аар шахаж, тэднээс ер дутах юмгүй гэдгээ харуулж яваа билээ. Өөрийнхөө амжилтаар үе тэнгийнхэндээ нөлөөлж, залууст үлгэр дуурайлал болж яваа нэгэн. 

Тэрбээр “Хүмүүс 40 эсвэл 50 наснаас хойш фитнесст явж, спортоор хичээллэж чадахгүй гэж боддог нь харамсалтай. Тэд спорт заал орж “өөрсдийгөө хүчлэх”-ийг хүсдэггүй. Угтаа бол ийм байдалтай байж болохгүй. Нас бол тоо, юуг ч битгий тоо л гэж хэлмээр санагддаг” хэмээн бидэнд ярьж байлаа. Ингээд түүнтэй эрүүл амьдрах нууц, цаашлаад хэдэн настайгаасаа эхлэн фитнессээр хичээллэж эхэлсэн талаарх ярилцлагыг хүргэж байна.

-Цахим хуудсаар таны зургийг харсан иргэд “60 насандаа энэ хүн шиг байх юм сан” гэсэн сэтгэгдэл хөвөрч байна. Ийм бие хаатай болохын тулд хэдэн жилийг зарцуулав?

-Миний сүүлийн найман жилийн бэлтгэлийн үр дүн. Өөрийгөө 60 настай гэж бодохгүй эрүүл байх, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө өөртэйгөө тэмцэж, ялж яваа минь л энэ. Анх 52 настай 52 кг жинтэй хэн ч харсан дургүй хүрмээр тийм хүн байсан. Тухайн үедээ “сахар” гэдэг өвчний оноштой байж таарсан. Эмчид үзүүлсэн чинь хөдөлгөөн хэрэгтэй гэсэн. 50 гарсан хүн фитнессээр хичээллэж эхлэхэд маш олон бэрхшээлтэй зүйл тулгарч байлаа. Зав зай, ар гэрээ зохицуулна гэдэг нь асуудал үүсгэж байв.

Гэхдээ би шантраагүй. 52 насандаа эрчимтэй хичээллэж эхлэсэн. Би чинь цэргийн албыг гурван жил хаасан хүн шүү дээ. Тагнуулын ангид байлаа. Сайн, муу, хүнд хүчир бүхнийг л давж гарч байв. Фитнессээр хичээллээд биеэ харахаар илүү гоё болгомоор санагдаж ирдэг. Дурлаад ирэхээрээ улам шимтдэг. Шимтэхээрээ хамтарч хийж байгаа залуучуудтайгаа их дотно болдог юм билээ. Өөрөөсөө үе мултарсан залуустай ярилцахаар тэднээсээ эрч хүч, сайхан энерги авдаг. Ялангуяа би орой, өдрийн цагаар дасгалаа хийж чаддаггүй. Дандаа өглөө эрт ирж хийдэг. Өглөөний мандах нарнаар инээмсэглэж гэрээсээ гараад гэрэл цацарсан залуустай бэлтгэл хийх л хамгийн сайхан байдаг. Бэлтгэлээ хийгээд усанд ороод гарахаар ядрахаа ч больдог юм.

-Фитнессээр хичээллэхэд зөв хооллолт бас их чухал байх шүү?

-Тэгэлгүй яах вэ. Тэр чинь бие эрүүл, ухаан саруул байхын хамгийн гол тулгуур байгаа юм. Ах нь архи тамхи огт хэрэглэдэггүй. Манай залуусын дунд түгээмэл ажиглагддаг юм нь олон сар бэлтгэл хийчхээд нэг төрсөн өдөр юм уу, ямар нэгэн баяраар жаахан хүртчихээр үр дүнгүй болж хувирдаг. Эмч нарын яриагаар хоёр шил пиво уухад эрэгтэй хүний цуснаас 14-20 хоногийн дараа гардаг гэж ярьдаг юм билээ. Тиймээс идэж ууж байгаа зүйл маш чухал байгаа биз. Миний хувьд өдөрт 1.5 литр ус ууна,  ногоо, жимс түлхүү идэх гэх мэт хоолондоо анхаардаг.

-НИЙГЭМ ЦАГ ҮЕ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙГАА ГЭДГИЙГ МАНАЙ НАСНЫХАН ОЙЛГОЖ УХААРАХ ХЭРЭГТЭЙ-

-Өөрөөсөө олон дүү залуустай хамт бэлтгэл хийгээд эрч хүч авдаг гэлээ шүү дээ. Орчин үеийн залуусын сайн сайхан зүйлс нь юундаа байна гэж та харж байна?

-Би ч гэсэн орчин үеийн залуу шүү /инээв/. Заримдаа харж байхад бүх бурууг залуучууддаа тохох гээд байх шиг. Нийгэм цаг үе өөрчлөгдөж байгаа гэдгийг манай насныхан ойлгож ухаарах хэрэгтэй байх. Үг даахгүй,  архи даахгүй ч билүү тийм яриа хүртэл явдаг юм билээ. Тэдний сэтгэлзүй харилцаа хандлага маш зөөлөн болсон. Бидний үе шиг нохой, гахайгаар нь дуудаад доромжлоод байх шаардлага байхгүй. Манай залуус улам л эрч хүчтэй, нээлттэй, илүү ухаалаг болж байгаа гэдэг нь анзаарагддаг шүү.

-Тантай ярилцахад яг л нас чацуутантайгаа ярьж байгаа мэт санагдаж байна?

-Тэр чинь л хувь хүний биеэ хэрхэн авч яваа байдал шүү дээ. Би баргийн юмыг тоохоо байсан насан дээрээ ирсэн хүн шүү дээ. Буурь суурь суусан ч гэж хэлэх юм уу. Өөрийгөө магтаад байгаадаа гол биш. Миний байгаа байдал л энэ. Ер нь би л хөдөөний хүн гээд “сампираад” явж болохгүй. Мөн би л Улаанбаатарын ганган хүн гээд тархи толгойндоо юу ч үгүй брэнд хөөж болохгүй. Байгаа хувцасаа сайхан угааж индүүд явах шиг тансаглал яг үнэндээ байдаггүй юм. Би сүүлийн зургаан сар фитнесстээ тасралтгүй явлаа.

Надтай цуг бэлтгэл хийж байгаа хүмүүс хамгийн бага нь 24 настай. Миний бага охин 30 гарчихсан яваа шүү дээ. Гэтэл тэр залуустай бэлтгэл хийхдээ дундаа ороод андаа, “бро” гээд л явж байна. Ингээд ирэхээрээ би өөрийгөө 60 настай гэж боддог ч үгүй. Өөрийгөө 60 настай би хөгшин гээд л бодоод явах юм бол улам л доошилно. Доошоо явахад хязгаар үгүй. Дээшээ гарахад харин хязгаар байдаг юм. Аль болох цоглог л байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хүн оюун санаагаараа хөгширвөл бие сэтгэлзүй ч гэсэн хурдан хөгширнө.  Би нас бол тоо, юуг ч битгий тоо гэдэг зарчимтай шүү дээ /инээв/.

-Дасгал хөдөлгөөн хийхэд цаг зав, хөрөнгө мөнгө их шаарддаг гэсэн буруу ойлголт ч байдаг шүү дээ?

-Хүн өглөө бослоо, орой унтлаа гэдэг амьдралын хоёрхон л хэмнэлтэй юм шиг харагддаг. Гэхдээ энэ хэмнэлийг дасгал хөдөлгөөн, уншиж мэдэхээр өнгөлж болдог юм. Унтахаас бусад сэрүүн байх цаг хугацааг маш их хайрлаж нандигнах, үр бүтээлтэй байх хэрэгтэй юм билээ. Хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө дасгал хөдөлгөөн хийх тийм хэцүү биш шүү дээ. Түгжрэл дотор уурлаж бухимдаад л хоорондоо уралцаад л байх юм. Би сайн ойлгодоггүй.

-МАНАЙ УЛСАД 55-ААС ДЭЭШ НАСНЫ БОДИБИЛДИНГИЙН ТАМИРЧИД БАРАГ БАЙХГҮЙ-

- Таныг саяхан улсын бодибилдингийн тэмцээнд оролцоод мөнгөн медаль хүртсэн гэж сонссон?

-Тиймээ. Анх залуучууд маань “Ах минь та одоо тэмцээнд орох болсон юм биш үү” гээд л хөөргөж гарсан. Би тэгээд бодсон л доо. Энэ хүмүүсээс юугаараа дутуудаа биеэ барьж байдаг юм гэж. Мастер ангилалд орж үзлээ. Манай Монгол улсад мастер ангилал 45-55, 55-аас дээш нас гэж байдаг юм байна. Гэтэл 55-аас дээш насанд ордог хүн бараг байдаггүй. Эмгэнэлтэй байгаа биз. Тэгээд би сая 45-аас дээш насны залуустай өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн.

-Тайзан дээр гараад аяд тааруулж поз барьдаг байх аа. Тэр үед танд ямар мэдрэмж төрж байв. Биеэ барьсан уу?

- Их сонин мэдрэмж шүү. Тэмцээний өмнө бодогддог юм билээ. Тайзан дээр гарахаар яах вэ гэж. Дээрээс нь маш их айдас  төрсөн. Би хэдэн настай билээ дээ, тэнд сууж байгаа үзэгчид намайг юу гэж бодох вэ гэх мэт олон тэнэг бодол төрсөн. Тэр ч бүү хэл манай үр хүүхэд, гэр бүлийнхэн тэмцээн ирж үзнэ гэхэд нь би үгүй гэж хэлсэн. Хэрэггүй, та нарыг хараад биеэ бариад олигтой юм хийж чадахгүй байх гэж хэлсэн. Ичиж байхгүй юу.  Манай ач бүр үзнэ гэж ятгаад.

-Ач нь хэдэн настай вэ?

-15 настай. Тэгээд яг тайзан дээр гарахаар юун нөгөө нас мас. Зүгээр л яаж позоо барих уу л гэж боддог юм билээ. Хэн намайг харж байна гэдэг асуудал мартагдсан. Ер нь  би бусдад хэрхэн харагддаг бол гэдэгт л санаа зовж явдаг бол чухам өөрөөсөө бусдыг боддоггүй хувиа бодсон хэв маяг.

-Бия сая тантай уулзахаас өмнө эрэгтэй хүн өдөрт хэдэн удаа толинд хардаг вэ гэдэг асуултыг интернэтээс хайж үзсэн. Зүгээр сонирхолтой санагдаад гэх юм уу даа. Ер нь биеийн тамираар хичээллэж эхлээд булчинтай болж байгаа үгүйгээ байна, байн шалгаад байдаг юм шиг санагдсан. Булчингүй ч гэсэн заримдаа гэрийнхнээсээ нууцаар поз бариад зогсдог юм билээ...?

-Тийм шүү. Эр хүн болгон л тэгдэг байх. Эхлээд ч яах вэ нууцаар жаахан хүүхэд шиг тэгж харчхаад хачин их баярладаг байсныг минь яана гээч. Одоо ингээд хараад байхад залуучууд толинд өөрийгөө хараад булчин шөрмөсөө товойлгодог. Мөн стори хийдэг. Сүүлийн үед хамт хичээллэдэг залуучуудаа дуурайгаад тэр фейсбүүк гэдэг юмыг чинь сураад стори хийдэг болсон шүү /инээв/. Булчин ургаад ирэхээр поз бариад толинд хардаг. Эхлээд ичдэг байсан бол сүүлдээ эхнэр хүүхдэдээ харуулдаг болон. Ямар гоё болчихсон юм бэ гэхээр нь нэг их гоё кайф авна. Эхнэр маань их магтдаг юм л даа.

-ЗҮГЭЭР Л ОРОЛДООД ҮЗ-

-Фитнесст явах гээд зориг нь хүрэхгүй, аль болох болохгүй шалтгааныг нь олж хардаг хүмүүс байдаг тэр хүмүүст хандаж хэлэхэд?

-Зүгээр л оролдоод үз. 50, 60 ,70 настай байсан ч хийгээд үз. Хийх хүсэлгүй байгаа залуус нэг удаа өөрөөсөө ичээд үз л гэж хэлмээр байна. Эхлээд дасгал хөдөлгөөн хийхэд бие буларна, ядарна. Хэдхэн хоногийг л тэсээд, давах л чухал.

-Үеийнхэндээ хэрхэн үлгэр дуурайлал үзүүлж байна. Хүлээж авах нь хэр байдаг вэ?

-Аль болох л үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээж явдаг. Гэхдээ спортлог хүнтэй спортлог хүн л найзалдаг шүү дээ. Архи, пиво уудаг хүнтэй найзлах гээд хань нөхөр болж чадах биш.

-20, 30 насандаа цаг заваа спортод зориулахгүй яав даа гэж бодох үе гарах уу?

-Тэгнэ шүү. Нэлээд эртнээс эхэлсэн бол гээд амаа барина. Тэр битгий хэл саяын хөл хориотой байсан хоёр жилийг шал дэмий алдлаа гэж харамсдаг.

-Та хэдэн нас хүртлээ фитнессээр хичээллэх үү?

-Хорвоогийн жамаар хэвтэрт ортлоо л үзнэ дээ.

-Залуустаа хандаж үг хэлээч?

-Цаг л битгий алд. Хожим хойно харамсдаг юм шүү. Одоо цаг үе бол хэн цаг хэмнэж, хурдтай байна тэр л амжилтад хүрнэ. Хурд, хурд,хурд. Өөр юу ч биш. Битгий залхуур. Өглөө 06 цагт босож сур. Шөнөжин утас ухаад байж болохгүй. Миний хувьд цагийн хүрдээ нэг үзвэл үзэж байгаа юм. Тэгээд л унтана. Хувь хүн өөрийнхөө хэмжээнд л байх ёстой. Харин тэр хэмжээг өөрөө тодорхойлдог. Тиймээс хөдөлмөрлө, хий бүтээ, оргилд нь гартал тэмц. Тэгээд л болоо.

-Ярилцсанд баярлалаа.                                                                                                          

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар их эрчим хүч болсон хүн бэ бас их өөдрөг. Хүн болгон тань шиг өөрийгөөө хайрлахын төлөө, хөгжүүлэхийн төлөө з�##�уулаг сэтгэлгээтэй байх болтугай. Таньд эрүүл энхийг хүсий

Зочин
Зочин

Нас бол нас

Гуталт муур
Гуталт муур

Mundag yum aa

Зочин
Зочин

Oodrog goy vzeltei ah ymaaa.

Зочин
Зочин

З�##�уу�####�аа хандаж сайхан үг хэлжээ. Баярл�##�ааа

Зочин
Зочин

ямар гоё өөдрөг үзэл бодолтой эерэг хүн бэ. Ёстой сайхан ярилцлага уншлаа өөрөөсөө ичиж байна шүү ккк. Юун 60 нас 45тай гэхэд ч болохоор байна. Өөртөө арчаатай гоё ах байна. Танд сайн сайхныг хүсье

Зочин
Зочин

Амжилт2 эрүүл бол тэгээд л болоо доо

zochin
zochin

ymr goe eyereg setgegdeltei hun be uneheer yariltslagaas ni unshihad l zuw handlagatai hun gej medegdej ba. Odoonii 30garsan guzeetei zaluus icheesee ene ahiig haraasai unshaasai. Tand eruul enkhiig husiye urt naslaj udaan jargah ni todorhoi bnoo

Зочин
Зочин

Энэ ахын хэлдэг маш зөв, з�##�уус хичээллэх хэрэгтэй. Архи тамхи хэрэглээд үр дүнгүй болгодог гэдэгтэй сан�##� нэг байнаэ шүү

Д Баярсайхан
Д Баярсайхан

Баярл�##�аа,хүмүүст зөв үлгэр жишээ болох зөвлөгөө өгсөнд." Санаа сайн бол заяа сайн "гэж хүн эрүүл мэнд дээ өөртөө анхаар�##� тавьж уйгагүй хөдөлмөрдөх нь зөв шүү Одооны з�##�уус анхаарах,уйгагүй хөдөдөлмөрлөх хэрэгтэй. Танд сайн сайхныг хүсье!

Цэцэг
Цэцэг

Өөрийгөө хуурсан хүмүүсийн яриа байна даа . Өөртөө арчтайгаас гадна бу�####�д буян үйлдэж байж нас чинь уртасна шүү

Одко
Одко

Мундаг хүн байна, амжилт хүсье.

Зочин
Зочин

Ямар муухай юмбэдээ настай хүн сайхан нүдэнд дулаахан хөгшрөх сайхан

zochin
zochin
Reply to  Зочин

Yasan. egeed eruul sprtoor hicheelleed muuhai bna uu. uuruu estoi gaj setgelgeetei hun be.

Зочин
Зочин

60 гээд нүүрэн дээр нь бичээстэй л байна Өөрийгөө анхаардаг арчаатай сүрхий хүн байна шүү Ийм л байх ёстой бхо Бу�####�д үлгэр жишээ болсон сайхан хүн байна даа

дорж
дорж

Мань ч бас л нэг иймэрхүү дээ ... ха ха.ха, 100кг... Нэг хартай өдөр л фитнесээ хийнэ дээ....Нас бол тоо....

Зочин
Зочин

Zuunbayand tagnuuliin angid 83 ond alba haasan biluu

Зочин
Зочин

Хөгшин хүн хэт ача�##��##� авах сайн юм биш дээ ах з�##�уу хүүхэнтэй болчхоод кккк
Нэг өдөр харвахвийдээ

zochin
zochin

Uunii orond huzur daalyy shatar togloj suuval hugjilteai saihan baina shuudee. Zuragtaar garah goe goe nevtruulgiig algasah hereggui.

Холбоотой мэдээ

Back to top button