ЭРҮҮЛ МЭНД

Омикроны БА4 ба БА5 хувилбарын гол шинж тэмдэг цустай ханиах

Омикроны тав дахь давлагаа эхэлснийг эрүүл мэндийн сайд С.Энхболд хэвлэл өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй мэдээллээ.

Тодруулбал, омикроны БА4 ба БА5 хувилбарууд дэлхийн олон улс орнуудад давлагаа үүсгэж байна. Энэ хувилбар бол сүүлийн хувилбар биш. Мөн нэг асуудал нь аль ч  вирус тасралтгүй мутацад орж шинж тэмдэг нь илүү хөнгөн болох хандлагатай байдаг атал  энэ вируст ийм хандлага харагдахгүй байна. БА4, БА5 хувилбарын шинж тэмдэг хүнд байна.  Одоогоор ХӨСҮТ дээр хийж буй генийн дараалал тогтоох шинжилгээний үр дүнгээс харахад нийт тохиолдлын 10 орчим хувь нь Омикроны БА4 ба БА5 хувилбар эзэлж байгаа ба 14 хоног дотор 80-95 хувийг энэ хувилбар эзлэх болно гэсэн тооцооллыг манай эрдэмтэд гаргаад байна.

Вакцинд хамрагдсан хүмүүсийн дархлааны эс вирусийг хурдан таньж, хурдан идэвхжиж халдварлагдсан эсүүдийг устгаж мөн дархлааны уургуудыг нэмэлтээр нийлэгжүүлснээр хөнгөн өвддөг. Харин вакцинд хамрагдаагүй эсвэл дархлаа сул, хавсарсан өвчтэй хүмүүс болон ахмад настнуудад эрсдэл үүсдэг. Учир нь эдгээр хүмүүсийн дархлааны эс вирусээр халдварлагдсан эсийг устгаж чадахгүй удсанаас вирус олон эсэд үржиж улмаар шинж тэмдэг хүндэрч амь насанд эрсдэл үүсдэг. Тухайлбал энэхүү хувилбар нь дархлаа хэвийн вакцинтай хүмүүст хатгаа үүсгэхгүй бол дархлаа сул, хавсарсан өвчтэй хүмүүст хатгаа үүсгэж хүндрэх эрсдэлтэй. 

Шинж тэмдгийн хувьд хамраас шингэн нус гоожих, хоолой өвдөх, хоолой хорсох мөн тасралтгүй ханиалгах зовуурь илэрч мөн ядрах, булчин шөрмөсөөр, үеэр өвдөх, халуурах мөн гурав дахь өдрөөс цээжээр өвдөх их ханиаснаас болж жижиг нарийн судсууд гэмтэж цустай ханиах гэх мэт шинж тэмдгүүд голлож байна.

Хүүхдэд бол халуурах мөн хуцуулж ханиах шинж тэмдэг илүү түлхүү байна. Хүүхдүүдэд илүү тод шинж тэмдэгтэй хүнд өвдөх эрсдэл байгаа ба үүн дотроо хавсарсан өвчтэй хүүхдүүдэд эрсдэл бас үүсэж байна. Хүүхдүүдэд мөн ходоод гэдэсний замын шинж тэмдэг болох хэвлийгээр өвдөх, бөөлжих гүйлгэх, суулгах шинж тэмдэг илэрч байна. Ер нь шинж тэмдэг  хүнд байна. Дээрх шинж тэмдгүүд 7-14 хонож байж арилж байна, вакцинтай хүмүүст шинж тэмдэг илүү хурдан арилж байгааг мөн  амт үнэр алдах шинж тэмдэг илрэхгүй байгааг Их Британийн Ковид шинж тэмдэг бүртгэдэг “Zoe Health” байгууллага мэдээлж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

amar amgalan amidrah ymsan

Зочин
Зочин

Цар тах�##�. хэзэээ зогсож тайван хөдөлмөрөө эрхэлж амьдрах юм болдооооо

Зочин
Зочин

ҮНЭН ТАМ ЮМАА ӨВЧИН ЯАРИАЛ ГОНШИГНООД АМАР ЗАЯА ҮЗҮҮЛЭХГҮЙ ХЭДЭН НӨХӨР БАЙНАА.НЭГ ХҮНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ 9,000,000 ГЭНЭ ХЭРЭВ иргэд бүгд ӨВЧИН тусв�##� ОР СУРАГГҮЙ ЗУГТААД ТА ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ГЭРТЭЭ ЭМЧИЛ ВИТ-С,ВИТ-Д,АСПИРИН, УУГААД ХАЛУУН ШӨЛТЭЙ ХООЛ ИД Ч ГЭХ ШИГ ЗААГААД АМИА БОДООРОЙ ГЭЭД СУРАГГҮЙ АЛГА БОЛДОГ ЯМАР ГЭЭЧИЙН ТИЙРЭНГҮҮД ,ЧӨТГӨРҮҮД ЭМЯ,ХӨСҮТ-д АЖИЛЛААД БАЙНАДАА. ОДОО ТЭГЭЭД ЯАЖ УРЬРДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ТҮЙ МАЙ МЭДЭЭЛЭЛ АЛГА ТЭР ЭРДЭМТЭД ГЭЭД БАЙГАА НӨХДҮҮД ЧИНЬ ИРГЭДИЙГ ЯАЖ СЭРГИЙЛЭХ ТАЛААР ЯРИХГҮЙ ГАНЦХАН ӨВЧИН БАБА4,БА5,БА6,БЭ7,БО8,БИ9 ГЭЭД СУУЖ БАЙХ УУ? ХАХАХА

Холбоотой мэдээ

Back to top button