Хорт хавдрын даатгалд сард 7000 төгрөг төлж, 10-50 саяыг авах боломжтой
Хорт хавдрын даатгал Монголын даатгалын зах зээлд нэвтрээд удаагүй байгаа ч иргэдийн дунд эрэлт өндөртэй байна. Даатгуулахыг хүсч буй иргэн 10, 20, 50 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгох хорт хавдрын даатгалын үйлчилгээнээс сонгоод сард дунджаар 7000 орчим төгрөг төлснөөр ирээдүйд учрах хорт хавдрын эмчилгээний санхүүгийн эрсдэлээс гэр бүл, үр хүүхдээ бүрэн хамгаалах боломжтой даатгал юм.
2018 оны статистик болон сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээр жилд 6000 орчим хүн хорт хавдраар Монголд оношлогдож байгаа бөгөөд 2040 он гэхэд жилд шинээр оношлогддог хорт хавдрын тоо 10,000- д хүрнэ гэсэн тооцооллыг ХСҮТ–өөс гаргаад байгаа юм.
Хавдар бол гэр бүлийн, улсын санхүүд, цаашлаад нийгмийн сэтгэл зүйд асар хөнөөлтэй өвчин. Хорт хавдраар өвчилсөн тохиолдолд эмнэлэг, эмчилгээний зардал шаардлагатай болохоос гадна тухайн хүн ажилгүй, орлогогүй болсноор гэр бүлийн санхүү нь доголдож эхэлдэг. Манай нийгэмд өвдсөн хойноо бусдаас тусламж, хандив хүсдэг, байр унаагаа зарж, зээл авч өвчнөө эмчлүүлдэг нөхцөл олширсоор байгаа учраас даатгалын компаниуд хорт хавдрын даатгал үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд иргэдийн хандлага ч хариуцлагажиж даатгалд хамрагдах байдал нэмэгдэж байгааг онцолж байна.
50 орчим насны эмэгтэй хорт хавдар тусчээ. Эмэгтэй хавдрын даатгал хийлгэсэн байсан учраас нөхөн төлбөрт 25 сая төгрөг даатгалын компаниас авсан байна. Учирч болшгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах нэгэн арга бол даатгал байдгийн тод жишээ энэ юм.
Хэрвээ та энэ төрлийн даатгал хийлгэхийг хүсвэл "Хорт хавдрын даатгалд хэрхэн хамрагдах вэ" гэсэн утгаар хайлт хийхэд даатгал хийдэг компаниудын мэдээлэлтэй танилцах боломжтой.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эрүүл мэндийн даатг�##� бс хорт хавдрын тэгээд бөөрний зүрхний гэх мэтээр юу ч биш болох уу