НийгмийнУЛС ТӨР

Алдагдсан төмөр зам-1: Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга нарын түнжин хагаралт

Өчигдөр /2022.07.27/ Засгийн газрын хуралдаанаар нэгэн хачирхалтай шийдвэр гаргав. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах. Уг шалтгалтын ажлыг зохион байгуулахыг Сангийн яам, АТГ, ЦЕГ, холбогдох яам, агентлагуудад үүрэг болгов.

Улмаар үүний дараа, “төмөр замтай холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгана гэсэн үг” гэх мэдээллүүд цахим орчинд хөврөв.


Эл үүрэгдэлт энэ намрын улс төрийн уур амьсгалын учиг ч байж мэдэхээр учир битүүлэг эхлэлийг авч ирэв.

Нэгдүгээрт: Овоолсон шороо болсон төмөр замын түүх буюу Х.Баттулгын баастай нэр:

Арван жилийн өмнө төмөр зам баригдчихсан бол монголчууд ингэж баасаа идэхгүй арай дээр байсан тухай ярьцгааж Х.Баттулгыг чичлэгсэд олон. Нээрээ ч Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн хүртэл нүүрсийг экспортод гаргах боломж бүрдэх байж л дээ.

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Монгол Улсыг дэнчинд тавьж босгосон Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын 280 саяар нь санхүүжүүлсэн төмөр зам овоолсон шороо болчихсон. 2010 онд Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг Монголын парламент баталж, 2013 оноос экспортын төмөр замыг барих төслийг эхлүүлж, “Монголын төмөр зам” компани хариуцан ажиллаж байсан. М.Энхсайханыг эс тооцвол “Монголын төмөр зам”-ын дарга нар бүгд Х.Баттулгын бүлэглэлийнхэн байв. ЗТБХБ-ын сайд байсан Х.Баттулгын үед өргөн нарийн царигийн маргаан эхэлж гүйцэтгэлийн ажил зогссон гэдэг.

Гэтэл тэдний овоолсон шороонд жилийн 55 тэрбум төгрөг төлдгийг Сангийн сайд байхдаа Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы нэгэн хуралдаан дээр Х.Баттулгад Ерөнхийлөгч байхад нь сануулж байсан удаатай. Үүний төлбөрийг 2022 онд төлж барагдах учиртай билээ.

Хоёрдугаарт: Херогоор гагнагдсан Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга нар түнжин хагарсан уу

Тэд цаагуураа гар барьсан хүмүүс байв. Ерөнхийлөгчөөс буунгуутаа зөвлөх нь болтлоо зузаарсан. Тэдний зузаатгах цэг нь Херо Баатар. Гэхдээ өчигдрийн Засгийн тэргүүний үүрэгдэлт яах аргагүй Х.Баттулга руу чиглэчихлээ. Учир нь овоолсон шороо болсон төмөр замын хамгийн том автор Х.Баттулга. Эл төмөр замын асуудал Монголчуудын үстэй толгойг арзайлгадаг сэдэв мөн.

МАН, Х.Баттулга хоёрын нөхцөл байдал өдгөө муур, хулгана шиг байдалтай байгаа. Х.Баттулгыг хазаарлахын тулд л МАН Ардчилсан намыг хагалан бутаргасаар буй. Ардчилсан намын хөл буюу орон нутаг дахь салбар хороодыг атгачихсандаа Х.Баттулга тэссээр. Түүнийг эвгүйтгэхэд л орон нутгийнхан босоход бэлэн болчихсон гэхэд бараг хилсдэхгүй.

Тэгэхээр намтай нь толхилцож буй тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын хоорондох мянган сайн харилцаа нэмэргүй. Ямартай ч тэдний найрамдалт харилцааны алтан үе дуусч байгаа бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-28 10:19

Ene hogiin battulga gej tumur zamaa hiigeech uguu bol shorondoo or

Зочин
Зочин
2022-07-28 10:20

Buur neg zaya ni haytsan humuus yumaa bid

Зочин
Зочин
2022-07-28 10:27

Хулгайчийг барь

Зочин
Зочин
2022-07-28 12:31

Ерөнхий сайд зөвлөхтэйээ мууд�##�цсан гэдэг нь ээлжит шоу. МАН ыг тараах зарлиг гаргаж байсан Баттулгыг зөвлөхөөрөө томилж, намын энгийн гишүүдээ дорд үзэж доромжилж байсан нь саяхан. ОюунЭрдэнийг Баттулгатай мууд�##�цсан гэдэгт хэнч үнэмшихгүй. Бас Херо Баатраа, хэтэвчээ яг дундуур нь хуваасан гэсэн ч иргэд итгэхгүй. Хийх ажлаа мэдэхгүй болохоороо үгээр тоглож, ажил хийсэн дүр эсгэж шоудаж байгааг бүх иргэд мэдэж байгаа. Ш�##�гах байсан бол зөвлөхөөрөө томилохоос өмнө л ш�##�гаж, шоронд байх ёстой байсан. Гэтэл нөгөө тараах гээд байсан намынхаа даргын, бүр ерөнхий сайдын зөвлөх болсон. Энэ эргүүнүүд ингэж л орж, гарч шоуддаг байхгүй юу.

Зочин
Зочин
2022-07-28 16:01

Баттулга гэж нэг б�##�иар монголыг б�##��##�сан хүүр

Зочин
Зочин
2022-07-28 16:44

Тэр овоолсон шороо чинь төмөр замын нийт ажлын 70 % гэдгийг ойлгодоггүй м�##�ууд ажээ.Анх төмөр зам тавих санаачлага гаргасан Баттулга буруутан болохгүйг ойлгоцгоо . Овоолсон шороон дээр төмөр зам тавьдаг болохоос шонгийн модны орой дээгүүр тавьдаггүй гэдгийг ойлгодоггүй юм байна .Анх эхлэж хийсэн хүн болгон буруутдаг юм байна . Оюутолгой дээр БАЯРыг бүр шлрнд хийгээд гаргасан даа.

Зочин
Зочин
2022-07-28 18:28

Төмөр замын ажлыг зогсоосон гол хүчин зүйлс гэвэл МАН болон Нямдоржийг л нэрлээд байсан даа . Эхлээд шороогоо овоолж нягтаршуулаад д�##�ан болгоод дээр нь дэр болон төмөр замаа тавих гэж байхад нь мөнгийг нь гаргаж өгөлгүй хүчээр шахуу ажлыг нь зогсоосон тэр бүлэг этгээдүүдийг ш�##�гаж тогтоогоод ил тод зарлах хэрэгтэй бна

Зочинerka
Зочинerka
2022-07-28 19:30

za muudalaa gehed battulga ene nusan taglaanaas aihuu neg muu azaar hunii dohioni eronhii saidaas aihuu ner bna nuur bna horongo bna tumen olon bna geed jenko bol jinhne mongol nohoi odoo ergeed bodhod hunii ooriingui shorondno hiij bailaa odoo huuk yaj bna sullaad baigaa biz de huukees shou garna medleg gej baihgui ouyk bas uneheer juldaj bna

Зочин
Зочин
2022-07-29 17:00

Төмөр зам барьсан хүнээ төмөр зам гацаасан хүн гэж олон жил гүтгэж байна даа. Анх төмөр замын д�##�анг овоолсон шороо гэж үгүйсгээд санхүүжилтийг зогсоож байсныг мартаагүй шүү.

зочин
зочин
2022-08-02 14:06

Овоолсон шороо Сайншанд хавьцаа бий.

Холбоотой мэдээ

Back to top button