Нийгмийн

Хортой мөөгийг таних арга

Хүмүүс хүнсэндээ мөөг хэрэглэдэг. Гэхдээ мөөгийг хортой эсэхийг тэр бүр сайн мэддэггүйгээсээ болж хордох тохиолдол байдаг. Хортой мөөгийг хордуулах байдлаар нь үндсэн гурван бүлэгт хуваадаг.

  1. Хоол боловсруулах эрхтнийг хордуулах мөөгүүд. Энэ төрлийн мөөгний хордлого 15-60 минутын дараа илэрч 2-7 хоног үргэлжлэх бөгөөд сул биетэй өвчтөнийг үхүүлж ч мэднэ. Үүнд: Сархи, бүрэн чанагдаагүй намрын Хожуулдай, Далбигын төрлийн зарим мөөгнүүд орно.
  2. Мэдрэлийн системд огцом нөлөөлдөг хор бүхий Ялхор, Хүрмэг, Сархи төрлийн зарим зүйл мөөгнүүд багтдаг. Эдгээр мөөгний хордлого 30 минутаас 2 цагийн дараа мэдрэгдэж инээх, уйлах, хий юм харах, ухаан алдах гэдэс хямрах зэргээр илэрнэ.
  3. Хор нь цусны сийвэнд шууд нөлөөлдөг цайвар, өмхий болон хаврын зэрэг Ялхор орно. Энэ бүлэгт багтдаг мөөгний хордлого 30 минутын дараа элэг бөөрөнд үйлчилж эхэлдэг хэдий ч 24-48 цагийн хооронд хордлогын ямар ч шинж илэрдэггүй.

Хортой мөөгний малгай нь гоёмсог дээрээ толбо, хайрстай байдаг. Мөн шилбэндээ цагирагтай, шилбэ нь нарийхан, ихэнх нь эвгүй үнэртэй байдаг аж.

ХОРТОЙ МӨӨГИЙГ ЯЛГАН ТАНИХЫН ТУЛД

  1. Хортой эсэхийг нь нягтлах гэж буй мөөгнийхөө малгайн хэсгээс нь зүсэж аваарай.
  2. Зүсэж авсан талаар нь сонин дээр тавиарай.
  3. Сонингынхоо норсон хэсгийг балын харандаагаар тойруулж зураарай.
  4. Үүссэн толбыг хатаагаад дээр нь давсны хүчил дусаагаарай.
  5. Тэгээд сайн ажигла. Хэрэв хөх, ягаан, ягаавтар өнгөн дээр улаан толбо үүсч тодорвол уг мөөг хортой гэсэн үг.

ТАНИЛЦ ХОРТОЙ МӨӨГҮҮД

Монголын хамгийн анхны Мөөгний сайтад болох muug.mn дээр дараах таван мөөгийг хортой хэмээн танилцуулжээ. Та бүхэн зургийг нь сайн тогтоогоод аваарай.

НЭГ. Хорт цоохор ялхор

ХОЁР. Хуурамч хожуулдай

ГУРАВ. Хорт ногоон мөөг

ДӨРӨВ. Гашуун цөсмөг

ТАВ. Хорон цагаан

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button