Нийгмийн

ТЭРСЛҮҮ ҮГ: “ЯАРДАГГҮЙ” Яармагийн зам дээр хуримаа хийе

“Яармаг явах гурван шөнө, гурван өдрийн аялал эхэллээ” гэх үг цахим орчинд эрчээ авав.

Учир нь, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулж байгаа. Ажлын хүрээнд авто замыг сэтэлж, бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай болсон тул “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулсан.

Яг энэ асуудлаас үүдэж иргэд маш их бухимдалтай байгаагаа илэрхийлээд байгаа юм. Арга ч үгүй биз. Талдаа 2-3 цагийг түгжрэл дунд амь тэмцэн өнгөрүүлж байгаа юм чинь. Ирж, очих цагаа тооцвол өдрийн тал лав өнгөрнө. Энэ хугацаанд хажуугийн машины охинтой танилцаж хуримлахдаа хүрлээ гэж хошигнох нь ч бий. Зарим иргэд бүр Төв аймгаар тойрон давхиж Яармаг дахь гэртээ ирдэг, гадагшаа нисэх байсан хүмүүс онгоцноосоо хоцорсон гэх мэдээ мэдээллүүд хөвөрч байна.

Энэ бүхний цаана ямар асуудал хөндөгдөж байна гэхээр нөгөө л нэг замбараагүй хот төлөвлөлт, замын буруу менежмент, хоорондоо уялдаа холбоогүй шийдвэрүүд. Яармагийн орон сууцны хороолол, зам төлөвлөлтийг зарим мэргэжилтнүүд буруушаадаг нь үнэн. Гэтэл үүн дээр нэмээд иргэддээ ч мэдэгдэхгүй, ямар журам зохицуулалт хийх нь тодорхойгүйгээр зам хааснаас болж иргэд цаг хугацаа, эрүүл мэндээрээ хохирч байна. Эрүүл мэндийг онцолж байгаа учир нь замын түгжрэлд өтгөн, шингэнээ удаан барих нь эргээд аюул занал учруулдаг гэдгийг эрх биш хүмүүс мэддэг болсон. Харин энэ бүхэнд хариулт эрсэн иргэддээ “тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоорой” гэдэг үгээр л амыг нь таглаж сууна.

Мэдээж гарцгүй газраар гарсан иргэдийн амь насанд аюул учирч буйг шийдэх гэж байгааг нь буруутгасангүй. Хамгийн гол нь анхнаасаа замаа барихдаа хамт шийдэж болоогүй юм уу, иргэддээ зөвлөмж зөвлөгөө өгөлгүйгээр замыг нь шууд хаадаг нь яаж байгаа юм бэ. Эцсийн эцэст түгжрэл дунд түгжирч үхэж ч мэдэх нь ДАРГА НАР АА.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-02 11:54

Хот бараг хоосон байсан 7сард хийхгүй яасын бэ

Зочин
Зочин
2022-08-02 12:53
Reply to  Зочин

Найр наадам бөх морь бодохоос өөр сэтэхүйгүй ноёдууд цаг хугацаа нөрцөл бололцоог мэдрэх чадвар даанч �##�га даа улсын маань хөгжлийг ингэж л хөтөлж удирдаж бна даа ухаанд нь ухана ухархайд мөс хөлдсөн гэдэг зүйр үг яагаад гарсан юм бол доо

Зочин
Зочин
2022-08-02 12:01

8 цагийн сэтгэхүйтэй төрийн �##�баны авилгагчдыг үгүй хийхгүйгээр бид хөгжихгүй.

Зочин
Зочин
2022-08-02 12:49

Барилга , зам гээд нийслэл хотод ямарч төлөвлөлт байхгүйн гай даа. Соци�##�аар сэвээд иргэд бухимдаад шүүмжлээд эхлэхээр сэрсэн юм шиг Эмх замбараагүй ажил эхлүүлж түмний нерв цаг хугацааг барж бухимдуулж ядарсан ард түмнээ зовоосоор туйлдуулж дуусах юм

Зочин
Зочин
2022-08-02 13:46

Тендер мендерээ 2.3 сард зарлаж ш�##�гаруулаад төсөв мөннийг нь дор нь шийдээд 5.6 сард хийсэн бол өдийд бууд�##� гарц бүртээ гүүрэн гарцтай болчихсон байх байлаа. Соц үеийн болхи удаан шийдвэрээсээ с�##�аачээ. Дэлхийн хөгжлийн хурдыг гүйцэхээ байлаа. Дагаж ч чадахгүй бна шдээ.
1.2.3.эмнэлэгийн бууд�##� 4. 118р сургуулийн бууд�##� гээд маш яар�##�тай хичээл орохоос өмнө хийх шаардлагатөй газрууддаа эхлээд гүүрэн гарц барьчихаач дээ. Яана даа эргүүнүүдийг....

Зочин
Зочин
2022-08-02 14:55

Цаашид ямарваа нэгэн шинэ бүтээн байгуул�##�т, том засварын ажил эхлэх гэж байгаа бол хэд хоногийн өмнө олон НИЙТЭД мэдээлж ЗАРЛАЖ хэвшмээр байна. Нууж байгаад л гэнэт даваа гаригийн өглөө сюрприз гээд л зам хаагаад эхэлдэг. Өмнө нь мэдээлсэн бол хүмүүс ажлаа тооцоолоод ингэж түгжрэхгүй

Зочин
Зочин
2022-08-03 09:27
Reply to  Зочин

Яг үнэн гэнэт нэг дэх өдөр гараад нисэх явах болтол битүү түгжрээ болсон байсан, тэр өдөр нэлээд хүн онгоцноосоо хоцорсон байхоо

Зочин
Зочин
2022-08-02 14:55

Албаар ингээд байдаг байх тээ 9 сард яана дээгүүр нь гүүр барих байсан юм 100 айл 19 гээд дээгүүр нь гарч болоод байна

Зочин
Зочин
2022-08-02 18:24

Зориуд 8 сар эхэлмэгц энд тэнд зам хааж эхэлдэгшд хотын удирдлагууд хэзээ хийхээ мэдэрдэггүй өрөвдмөөршдээ

Зочин
Зочин
2022-08-02 20:18

Хаагаад ажилаа хийсэн нь дээр хэн юу гэж бурах нь хамаагүй Хүний амь нас чух�##� түгжэрлээ гээд лав үхэхгүй тэвчээртэй бай та нарын өмнүүр явган зорчигчид гүйхгүй сайхан болох бх

Зочин
Зочин
2022-08-03 05:52

Боррр орохоор.усаар дүүрчихгүй байгаа. Гүүр нь гарц хтйж болоогүй юм байхдаа

Зочин
Зочин
2022-08-03 07:52

Хотын дарга нь бөх юм чинь, аргагүй аргагүй. 3 хоног аялцгаа

Зочин
Зочин
2022-08-03 11:30

Яармаг яарах хоёр ямар ч хамаар�##�гүй нэршлүүд юм. Ярмарка гэж оросоор нүүдлийн юмуу боомтын захыг хэлдэг. Ярмаркаг монголчууд 20-р зуунд яармаг болтол нь сунжруулсан.

Иргэн
Иргэн
2022-08-03 17:55

НААДМЫН АМРАЛТЫН ОЛОН ӨДРҮҮДЭЭР СЭТГЭЛ ГАРГААД ХИЙЧИХЭЖ БОЛДОГГҮЙ ЭЭ МӨН ХЯСЛАНТАЙ ЮМ ДАА.

Холбоотой мэдээ

Back to top button