Нийгмийн

Шороон шуурганы улмаас 19 гэр нуржээ

Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг суманд өчигдөр /2022.08.01/ өдрийн 14:00 цагийн орчим 16-18 м/сек түр зуурын хүчтэй шороон шуурга шуурчээ. Улмаар мөндөр орсны улмаас 19 гэр нурж, хоёр автомашины шил хагарчээ.

Тодруулбал, шуурганд Хөвсгөл сум дахь Хилийн 0168 дугаар ангийн 5, 8 дугаар заставын таван ханатай дөрвөн гэр болон Хатанбулаг сумын 15 өрхийн гэр /нийт 19 гэр/ нурж эвдэрсэн бөгөөд мөндөрт иргэн А-ийн “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн Л-ын “Харриер” загварын суудлын автомашинуудын шил хагарсан тухай мэдээллийг Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button