Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12 настай охин хөл алдан усанд живж, энджээ

Ээж, дүүгийнхээ хамт голоос ус авч байсан бага насны хүүхэд усанд сэрүүцэх гэж байгаад хөл алдаж живсэн тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 18:58 цагт хүлээн авчээ.

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 19:41 цагт ангиас гарч 70 км замыг туулан мөн өдрийн 21:27 цагт тухайн газарт очиж хоноглосон.

08.02-ны өдрийн 04:00 цагт тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Хилийн 306 дугаар ангийн алба хаагчид, 2 завьтай хамтран А /12 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эхлүүсэн бөгөөд мөн өдрийн 07:25 цагт осолдсон газраас баруун зүгт 10 км-т “Халх” голын усны мандал дээр хөвж явсан тухайн хүүхдийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button