Нийгмийн

ЦЕГ: МУГЖ Д.Сосорбарамын гадаа баг зүүж жагссан хүмүүсийг шалгаж байгаа

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал МУГЖ Д.Сосорбарамын гадаа масктай хүмүүс жагссан болон цэргийн алба хаагч амиа алдсан зэрэг асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ЦЕГ-аас

"Масктай жагсаал цуглааныг зохион байгуулсан иргэн “Б” нь долоодугаар сарын 26, 31-ний өдрүүдэд Чингэлтэй, Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлгүй жагсаал, цуглааныг зохион байгуулсан тул дээрх үйлдлүүд нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг хийж байна. Жагсаал зохион байгуулсан иргэдийн хэн болохыг нь тогтоож Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа.

МУГЖ Д.Сосорбарамыг заналхийлсэн асуудал тогтоогдохгүй байгаа. "Эх орон нэгдэл" нэртэй цахим хуудсанд хоёр удаагийн бичлэг тавигдсан. Цагдаагийн байгууллага тодорхой ажиллагаануудыг хийсэн. Амь насанд халдана гэсэн үг хэлээгүй.

Хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээд, нам эвслүүд жагсаал цуглаан хийх мэдэгдлээ тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргад мэдэгдэж, бүртгүүлдэг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно гэж заасан. Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гудамж талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ”..., 2 дахь хэсэгт “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана гэж хуульд заасан байдаг" гэв

С.СУВДАНСОНДОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-02 16:15

Сосорбарамын төлөө юун завтай юм

Холбоотой мэдээ

Back to top button