Нийгмийн

Цагдаагийн алба хаагч руу нулимсан Турк улсын иргэнийг 250,000 төгрөгөөр торгожээ

Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 22-ын товчоо Шинэ авто худалдааны цогцолборын ойролцоо “Каргоноос болж хүмүүс маргалдаад байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. Каргогоор ирсэн ачаатай холбоотой уг асуудалд харьяаллын дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа явуулахад гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг дүүрэг дэх прокурорын газарт хүргүүлсэн.

Тухайн үед дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчдад Турк улсын иргэд буутай байна, машинд нь буу байж болзошгүй гэх мэдээлэл өгснийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад БНТУ-ын иргэний биеэс болон автомашинаас ямар нэгэн галт зэвсэг болон зэвсгийн чанартай эд зүйл илрээгүй байна.

Харин шалгалт хийж байсан цагдаагийн алба хаагчийг турк жолооч хэл амаар доромжилсон, араас нь нулимсан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан үндэслэлээр 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тухай ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай өнөөдөр мэдээлэв.

С.СУВДАНСОНДОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
2022-08-02 21:35

Nulimuulj bhdaa taarsan s###shnuud gohi chin

Зочин
Зочин
2022-08-03 06:21

Mgl s yavuulj nasaar ni horig tavih heregtei.

Zochin
Zochin
2022-08-03 10:07

Turked ingesen bol,dor hayaj 3 honog horidono..

Зочин
Зочин
2022-08-03 17:11

Өө хөөрхий 70 хан $ торгож байгаа юм уу??? Манай засаг төр гадаад гэсэн юмнуудад доромжлуулж ханахгүй юм даа!!! Гутамшиг. Тэр Турк нөхөр төр, чамайг, намайг шоолоод үхэх шахаж байгаадаа???20 гр виски хүрэхгүй мөнгөөр торгох гэж дээ….

Холбоотой мэдээ

Back to top button