Нийгмийн

Р.Ганжуур: Иргэдийг лаа, шүдэнзээ бэлд гэж байгаа нь бодит үндэслэл

Ойрын өдрүүдэд цахим мэдээллийн хэрэгслүүдээр "манай улс өвлийн улиралд эрчим хүчний доголдолд орно. Лаа, шүдэнз, дулаан хувцсаа бэлд" хэмээх агуулга бүхий мэдээ, нийтлэл цацагдах болсон. Бид энэ асуудалтай холбогдуулж Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны тэргүүн Р.Ганжуураас тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ: Лаа, шүдэнзээ бэлд гээд анхааруулаад байгаа нь бодит үндэслэл. Учир нь манай улсын эрчим хүчний тоног төхөөрөмжийн 40 хувь нь ашиглах боломжгүйд хүрчихсэн. Энэ асуудал шийдэгдээд тоног төхөөрөмжөө шинэчлэхээр боллоо ч өвлөөс өмнө амжихгүй. Тиймээс хуучин төхөөрөмжүүдээ засварлаад өвөлдөө бэлдэхээс өөр аргагүй. Засварлаад ажлаа эхлүүлсэн ч энэ 40 хувийн тоног төхөөрөмж хэзээ ч эвдэрч болох эрсдэлтэй. Манайх нийт цахилгаан хэрэглээний 20 хувийг ОХУ, БНХАУ хоёроос импортоор авч байгаа. Энэ 20 хувийн 70 хувийг нь БНХАУ-аас авч, Оюу толгой хэрэглэдэг. Харин үлдсэн 30 хувийг нь ОХУ-аас төвийн эрчим хүчний системдээ авч хэрэглэж байна.  Оросоос авч байгаа энэ 30 хувь ч бүрхэг. Учир нь оноос хойш Улаан-Үүдийн ТЭЦ-1 болон Буриадын "Галуут нуур"-ын цахилгаан станцад осол, гэмтэл гарсан. Одоо Н.Тавинбэх сайдын санаачилсан 22 төсөл хөтөлбөр хугацаандаа хэрэгжвэл бид 2023 онд энэ эрсдлээс гарах боломжтой гэж харж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
6079
6079
2022-08-03 11:35

Ажлаа хий гэдэг шаардлага хамгийн тэнэг шаардлага байлаа. Чадахгүй хүмүүсээ тавьчихаад шахаж шаардаад яах вэ дээ. Тавинбэх сайдын гол анхаар�##� Моннисын Чулуунбаатар гэгчийн хулгайчтай нийлж хэрхэн Тавантолгойн цахилгаан станцаас цус гаргах вэ гэдэг л байна

Bayanaa
Bayanaa
2022-08-03 20:33

Tegeed pargui lsa dhudenxeer tsb bilee

Зочин
Зочин
2022-08-04 08:57

Тэгээд өмнөх жилүүдэд юу хийж байсан хулгайчууд вэ

Зочин
Зочин
2022-08-05 06:33
Reply to  Зочин

Өмнөх жилүүдийн боломжийг Эрчим хүчний сайд асан ДАВААСҮРЭН ХУЛГАЙЛЧИХСАН юмаа

Зочин
Зочин
2022-08-05 20:40

Амны билэггүй арчаагүй цавчаа луйвар л харсан өлөн бузарууд ер ажил явуулахгүй саад болох юм.

Холбоотой мэдээ

Back to top button