Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 25 настай залуу Туул голд живж, эндлээ

Өчигдөр /2022.08.02/ нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Баянцагааны урд-Энгэр” -т Туул голын усанд живсэн гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар 15:43 цагт хүлээн авчээ.

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 18 км замыг туулан очиж, Хэнтий аймгийн харьяат иргэн Б /25 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 4 метрийн гүнд 15 удаагийн шумбалт хийж, 19:02 цагт анх осолдсон газраас цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Иргэд та бүхэн урин дулааны цагт аялж зугаалж, алжаалаа тайлахдаа үргэлжид болгоомжтой, сонор сэрэмжтэй байж үүсч болох эрсдэлээс өөрсдийгөө болон бусдыг хамгаална уу.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button