Х.Нямбаатар: Тусгаар тогтносон улсын төв талбайд "Тусгаар тогтнол" хөдөлгөөн өрнүүлж болохгүй

ТЕГ-ынхан өчигдөр /2022.08.02/ хэд хэдэн баривчилгаа хийсэн. Тодруулбал, Сүхбаатарын талбайд өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн суулт хийсэн “Тусгаар тогтнол хөдөлгөөн”-ийнхнийг саатуулсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл өнөөдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ХДХЯ-ы сайд Х.Нямбаатар танилцуулах үеэр дээрх асуудалтай холбоотойгоор мэдээлэл өглөө.
Тэрбээр “Тусгаар тогтносон улсын талбай дээр тусгаар тогтнол хөдөлгөөн хийж, цэрэгжсэн зохион байгуулалт руу шилжиж, нацист суртал ухуулга явуулж байгаа үйлдлийг гэмт хэргийн шинжтэй тул эрүүгийн хэрэг үүсгэж шалгахаар хуулийн дагуу ажиллаж байгаа. Шалгагдаж байгаа хэргийн талаар үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Дэлхийн аль ч ардчилсан дэглэмтэй улсад тусгаар тогтнолтой зэрэгцэж ийм хөдөлгөөн зохион байгуулахыг хориглосон байдаг” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Удахгүй хойд солонгосын араас орох нь ээ
Новшоо тэгвэл тусгаар тогтоносон улсын төв т####байд хужаа нар жагсаж болдог юмуу.
Zov gej bodoj bna