Мунатай самарчид хушин ойг ХЯДАХ ээлжит ажилдаа гарчээ

Жил бүрийн наймдугаар сар гарав уу үгүй юу самарчид уулын модыг зорьдог. Энэ жил ч мөн адил. Уг нь самрыг түүж эхлэх хугацаа бол есдүгээр сарын дунд үе юм. Ямар учраас ийн яарч болц нь гүйцээгүй самрыг хүчээр унагаж, түүхээр улайран явж байгаа шалтгаан ойлгомжтой. Хушин ой тэдний хувьд хамгаалах ёстой биш хядаж байж л сэтгэл нь амардаг мөнгөний уурхай л гэсэн үг. Мөнгө улаан нүд цагаан гэж энэ.


Түүх үе нь болоогүй байхад хүчээр цохиж мунаар нүдсээр байгаад бид нийт хушин ойнхоо 70 хувийг үгүй хийжээ. Өөр нэгэн асуудал бол юу ч үлдээлгүй түүдэг байдал. Энэ нь ойд амьдардаг самраар хооллож, идэш тэжээлдээ ашигладаг амьтдыг өлсгөлөнд хүргэж байгаа харгислал. Мөн ингэж мунаар нүдүүлж гэмтсэн мод аажмаар үхжин, шим тэжээлээ алдсаар дахин сэргэхгүйгээр үгүй болоход хүрдэг аж.
Амьдралын төлөө, мөнгөний төлөө гээд модны самрыг тонн тонноор нь үүрч дүүрч шоргоолж шиг зөөсөөр баяжих, амьдралаа залгуулах нь хөдөлмөр мэт боловч хядсаныхаа хэрээр хожим харамсах байгалийн сүйрэл бидэнд нэг л өдөр заавал ирнэ гэдгийг хэзээ ойлгох вэ! Энэ талаар салбарын яам яагаад дуугарахгүй байна вэ!















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм хүмүүстэй хайр найргүй тэмцэх хэрэгтэй бна
ойн цагдаа нар юу хийж байна аа дронтой болгоод ийм шовшийн байгальсүйтгэгчдийг торгож торгон машиныг хурааж улсын орлого болгоочээ
shaan bz.
Байгаль хамгаалагчдад, байгалиа
Сүйтгэгчидтэй тэмцэх онцгой эрх, багаж, техникийг нь өгөөд байгалиа авраач!!! Ээ дээ! Манай монголчуудын ухамсар яагаад шуналаар солигдон хүн дүрстэйгээс цаашгүй араатнаас дор амьтас болоо вэ!!!
Самар түүх болоогүй байхад юмаар цохиж хуш модыг устгаж байгаа болохоор тэр хүмүүсийн самбарыг хураан авч тээврийн хэрэгслийг хураан авч торгууль хүлээлгэх хэрэгтэй. Ноднин ингэж аваад одоо болохоор самар бага гарч байгаа БАЙГАЛАА ХАМГААЛАХГҮЙ ШУНАЛТАЙ, МОДОНД БАЙГАА АМЬТАД ӨЛБӨРЧ ҮХЭЖ БАЙНА!!!
Хатуу.тэмц өчиггүй....ийм хорлон сүйтгэгчтэй иргэн бүр тэмц.хушаа хайрла хойч үедээ үлдээх.
Хатуу тэмцэж чадахгүй бна даа . Самар хилээр гаргахыг бүрмөсөн хориглоод , дотооддоо зарахыг нь бас хориглочихсон байхад тэгээд болно доо
Iim humuusiig ustgah heregtei. Ih haadiin ued ochiggvi tsawchdag baijeej ene gazar shoriog hamgaalj bsan.
yamar negen baidlaar teeverlej uulnaas buuj irj l bgaa, ter ued ni teevriin heregsliin ulsiin orlogo bolgo, samariig huraagaad duudlaga hudaldaand oruul, samaar tuusen humuust torguuliin arga hemjee av....
Дээрээс нь хор цац
Mongol hun mongol oron mongol baigal mongol ulsiig ustganaa. Mongol baigalaa ustgaj duusgaad daraa n mongol hunee ustgah baihaa. Baigalaa hairladaggui hun hun hailladaggui gedeg huuli jam bilee.
Ядарсан самарчдыг зөнд нь орхи. Баячуудын булайг илчил.
Юу ядарсан гэж хэтэрхии шунаг сувдаг хүмүүс шүүдээ өөрөөр хоолоо олж чадахгүй бол үхсэн дээрдээ
Хараал хүрээд зарим нь үхдэг биздээ хохь нь
Иргэдээ "Бид байгалийг сүйтгэж,нүгэл үйлдэж байна "гэдгээ ухаарах болсон юм биш үү!? Дэлхий даяар л сүйдэж байна Төр, засаг гэж байгаа бол ажлаа хийгээч !?Нэг нь тэр бум мод тарина гээд,хэсэг хүмүүс нь сүйтгээд л Ойлгохоо болилоо Дээд, доод гэж хэлэлтгүй хүн гэж хэлэхэд хэцүү цаг ирж дээ .Уг нь амьтдаас хүн хамгийн ухаантай нь юм гэсэн Гэтэл бүгдийг бүтээж, бас сүйтгээд л ,бусдаас зөвийг нь сураасай
Харамсмаар ,хэлэх сайн муу үг ч олдохгүй боллоо
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ҮХЭЭНЦ БАЙДЛЫН НЭГ ИЛРЭЛ!!!
Төр самар ав мод сүйтгэ гээгүй шүү өчүүхэн юманд шунаж явдаг бүлэг хүмүүсиин санаа даа тэгээд хэд хэдээрээ унаж осгож хордож үхдэг
Иим зэрлэг шуналтуудтай хатуу хуулиар тэмцэх хэрэгтэй байнаа
Энэ бол адгуус болж хувирах тухай мөрөөдсөн бичвэрийн дэргэд чухам л нийтлэл байна.
Байгалийг хууль бусаар сүйтгэдэг самарчид, алт ухахсад, гол ус бохирдуулагчид,мод огтлогчид гэх мэтийн гэмтэнгүүдийг их бага гэж ялгалгүй хатуу шийтгэл өгөг.