Нийгмийн
Солонгост хууль бусаар оршин суугчдыг гэнэт баривчлах үйлдлийг хориглолоо

БНСУ-ын Хууль зүйн яамнаас хууль бусаар оршин сууж буй иргэдийг гэнэт баривчлах, байгаа газар нь дайрч орох зэрэг үйлдлийг хориглосон тухайгаа мэдэгдлээ.
Наймдугаар сарын 01-нээс мөрдөх шинэ зохицуулалтаар хууль бусаар оршин сууж буй иргэний байгаа газар нь шалгалт хийх тохиолдолд тухайн газрын эзэн, хариуцагчаас нь урьдчилан зөвшөөрөл авах юм байна.
Ажлын газар, орон гэр гээд хууль бус оршин суугчдын байгаа газарлуу нь гэнэт дайрч орох нь хүний эрхэнд халдсан бүдүүлэг үйлдлээс гадна аюултай нөхцөл байдал үүсэх шалтгаан болдог байжээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашгүй дээ . Манай хууль бус амьдардаг иргэд айх юмгүй, ажил хийж амьдрах боломжтой болж дээ. Хүний нутагт зөв, ёс зүйтэй биеэ авч яваарай. Архийг боливол зүгээр байна Ядарсан иргэдэд аятай юу. Сайхан мэдээ байна Баярлалаа
Сайхан мэдээ байна. Харин. Манайхан архи уухгүй, зодоон танхай байдал гаргахгүй зүй зохистой байж итгэл дааж байвал бусаддаа,эх орныхоо нэр алдарт хэрэгтэй шүү дээ
Hevleliin uildvert ajilj bgaad gent uuden deer barivchilgaa ireed hoer davharaas tsonhoor ni userch zugtaaj bj bilee kkkk
Нэг ч гэсэн дэвшил.