Нийгмийн

Ногоочид зэрлэгээ зулгааж байгаа, үнэ тогтворжих болоогүй

Одоогоос гурван долоо хоногийн өмнө төмсний үнэ 4500-5000 төгрөг болж нэмэгдсэн. Үүнийг мэргэжилтнүүд нийлүүлэлт болон, нөөцийн асуудалтай холбон тайлбарлаж байгаа юм. Тэгвэл энэ үнэ үл ялиг буурсан ч өмнөх шигээ тогтворжоогүй хэвээр байна. Тодруулбал, сүлжээ дэлгүүрүүд болон супер маркетуудаар нэг кг төмсний үнэ 3000-3500 төгрөг байгаа бол хүнсний захуудаар 2000-2500 төгрөгийн үнээр худалдаалагдаж байгаа юм. Одоогоос 30 жилийн өмнө нэг кг төмс ердөө 80 мөнгө байсан бол одоо энэ үнэ хэдэн мянга дахин нэмэгджээ.

Төмсний үнэ буурахгүй байгаа одоогийн гол шалтгаан бол дотоодын ургац хураалт эхлээгүй, ногооны хомсдолтой холбоотойгоор импортоор орж ирж байгаа төмс үнэтэй нийлүүлэгдэж байгаа явдал юм. Тиймээс худалдаа эрхлэгчид ченжүүдээс төмсийг өндөр үнээр худалдан авсан учир алдагдал хүлээхгүйн эрхэнд үнээ бууруулахгүй байгаа гэх байр суурийг илэрхийлж буй. Энэ жилийн ургац хураалт наймдугаар сарын 20-25-ны хооронд эхлэх төлөвтэй байна. Иймд ногооны үнэ хэвийн хэмжээнд хүрэх хүртэл биднийг дор хаяж сар хагасын хугацаа хүлээж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x