СПОРТ
Б.Орхонбаярын арслан цолны мялаалга наадам болж байна

Баярсайханы Орхонбаяр 24 насандаа Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд үзүүрлэн, улсын арслан цол хүртсэн. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат "Алдар спорт хороо", "Атар трейд" ХХК, "Таван хан" дэвжээний бөх юм.
Тус аймгийн удирдлагууд шинэхэн арслан цолтныхоо мялаалга наадмыг наймдугаар сарын 05-ны өдөр хийхээр товлосоон бөгөөд наадам өнөөдөр болж байна.
Б.Орхонбаяр тавын даваанд аймгийн арслан Б.Бадамгаравыг, зургаагийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг, долоогийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг, наймын даваанд улсын заан болсон Б.Бат-Өлзийг, есийн даваанд даян аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uhsen sevs ugaadas goridoj bgaa
Түрүүлсэн биш үхсэндээ найр хийдэг юм
Допингийн хариу ирсэний дараа л хөөрцөглөх ёстой баймаар.