НИЙГЭМНийгэм мэдээ

Улсын харцага О.Наранбаатарт Өвөрхангайчууд Ланд-300 автомашин бэлэглэлээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баяр наадамд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн арслан О.Наранбаатар улсын гарьд Ө.Бат-Оршихоор зургаа давж улсын харцага цолтон болсон билээ.

Тиймээс түүний цолыг мялааж, Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлөөс Ланд -300 автомашин бэлэглэжээ. Автомашиныг УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Г.Хосбаяр, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар гардуулсан байна.

О.Наранбаатар нь 1992 онд төрсөн. Үндэсний бөхийн спортоор 2012 онд сумын заан, 2016 онд аймгийн харцага, 2018 онд аймгийн арслан, 2021 онд аймгийн хурц арслан цолтон болсон юм.

Д.ЦЭГЦ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хорлоо
Хорлоо

Үхэрнүүд

Ялалт
Ялалт
Reply to  Хорлоо

Бөх хэндч хэрэггүй ландын оронд сургууль цэцэрлэг барьсан бол..

Зочин
Зочин

Одоо болиоч ээ наад шагналаа яасан их илүүдээ гарсан мөнгөтэй юм харцага гээд хэчнээн шагнал өгдөг юм

Oogii
Oogii

Ene lalariin yvdag bulchingiin yundna boldiin be p###a

Зочин
Зочин

Ene yanzara butehgui ee . Terni orond aimagtaa um hiigeesei bileee . Arduudaas garch bg aa sh dee

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Ард.түмэн.бөхдөө.хайртай!!!

Back to top button