УЛС ТӨР

Наурызыг ЮНЕСКО-д бүртгүүлэх нь дээрэнгүй бодлого, Ч.НОМИН сайд аа

Казах түмний соёлын давтагдашгүй өв болсон Наурызын баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлэхээр болсон талаараа Соёлын яамнаас мэдэгдэв.

Энэ талаар сонсоод "Өдрөө алдаад шөнө" гэсэн бодол төрлөө. Наурызын баярыг ЮНЕСКО-гийн соёлын өвд Афганистан, Азербайжан, Энэтхэг, Иран, Ирак, Казахстан, Киргизстан, Узбекистан, Пакистан, Тажикстан, Туркменистан, Турк гэсэн 12 улс хамтран 2016 онд бүртгүүлсэн байдаг. Тухайн үед манай улс бүртгүүлээгүй. Бүртгэх шийдвэр гарсан Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны XI чуулганд манай улсыг төлөөлөөд С.Уянга, М.Туул гэсэн хоёр төлөөлөгч суусан байна.

Хамтарч бүртгүүлсэн улс орнуудын хүсэлтийг нягтлахад ихэнх нь тухайн оны дөрөвдүгээр сарын орчимд ЮНЕСКО руу илгээжээ. Манай улс илгээгээгүй байна. Илгээсэн ч хоцорсон уу, ямартай ч тэр үед бүртгүүлсэн бол одоо бүртгүүлнэ гээд явж байхгүй нь тодорхой. Тэгэхээр, нэгэнт боломж байхад хоцорчихоод одоо бүртгүүлнэ гэж байгаа нь цагаа олоогүй үйлдэл гэж байгаа юм.

Хоёрдугаарт, ЮНЕСКО дэлхийн соёлын биет бус өвийг бүртгэж эхэлснээсээ хойш олон асуудлалтай тулгарч, дүрмээ ч шинэчилж байсан. Тухайлбал, нэг үндэстний өвийг тухайн үндэстэн цөөн тоогоор оршин суудаг хөрш улсууд нь бүртгүүлэх зэрэг асуудал гарч, гомдол дагуулж байлаа. Манай морин хуур, хөөмэйг БНХАУ түрүүлж бүртгүүлсэн тухай мэдээлэл 10 гаруй жилийн өмнө гарч, сэтгэл эмзэглүүлж байсныг ч зарим уншигчид санаж байгаа байх. Энд хамгийн чухал нь юу вэ гэхээр, тухайн биет бус өвийг түрүүлж бүртгүүлэхгүй л бол эхэлж хүсэлт гаргасан улсын нэр дээр бүртгэгддэг. ЮНЕСКО-гийн албан ёсны цахим хуудаст ч ингэж л харагдана.

Манайх жишээ нь Хөөмэйг 2010 онд бүртгүүлсэн ч ЮНЕСКО-гийн цахим хуудаст ганц "China" гэж бүртгэгдсэн байгаа (https://ich.unesco.org/en/RL/mongolian-art-of-singing-khoomei-00210). Киргизийн "Манас" тууль хүртэл ганц БНХАУ-ын нэр дээр гарч ирдэг /https://ich.unesco.org/en/RL/manas-00209/. Энэ байдлаас болоод манайх, Киргиз шиг олон улс хүсэлт гаргаж, улмаар нэг жилд нэг улс нэг л өв бүртгүүлэх журам гаргасан.

БНХАУ 2008 онд ирэх 10 жилд бүртгүүлэх соёлын өвийн жагсаалтдаа ӨМӨЗО-оос 40 гаруй өв, тэр дундаа эмээл, эрийн гурван наадмыг багтаасан байсан нь ингэж таслан зогсоогдсон түүхтэй. Шинэ журам гарснаас хойш БНХАУ болон түүнтэй төстэй том улсуудад өөрийнхөө соёлын өвийг бүртгүүлэх үү, эсвэл хөрш орнуудынхыг бүртгүүлэх үү гэх сонголт гарч ирсэн тул жижиг улсууд соёлын өвөө өөр дээрээ бүртгүүлэх боломж, хугацаа бага ч гэсэн сунасан. БНХАУ жил бүр яг өөрийн гэсэн биет бус өвөө мэдүүлдэг болсон, тэр хэрээр бидэнд хугацаа гарсан.

Тиймээс яг өөрийн гэсэн, бусад улс орон түрүүлээд бүртгүүлчих вий гэсэн соёлын өвөө (биелгээ, тахилга тахих зан үйл шиг) нэн түрүүнд бүртгүүлэх нь бидний зорилго байх ёстой. Наурызыг бүртгүүлэх нь манай хувьд цаг тулсан ажил биш. Үеэ өнгөрөөсөн, ЮНЕСКО-гоос журам гаргаж хориглоход хүргэсэн БНХАУ зэрэг улсын дээрэнгүй үйлдлийг л давтсан хэрэг болно, Ч.Номин сайд аа.

Б.БЭХНЭМЭХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 5, 2022 12:29

Ха ха мэдлэг чадвар дорой МАН д хандив өргөж л сайд

Зочин
Зочин
8 сар 5, 2022 13:50
Reply to  Зочин

Казакстанд очоод наад өв өө бүртгүүлээд. МАЛ САЙД ажээ.Наурыз монгол түмний баяр биш .Тэгээд ч нэг өдөр болдоггүй ах дүү олноороо 3 -р сард дуртай өдрөө хийдэг холимог хоолны өдөр юм.Чиний идэх бүх хоолыг холихыг наурыз гэдэг вм

Зочин
Зочин
8 сар 5, 2022 13:43

Зөв ш дээ бүртгүүлэх хэрэгтэй, манайд казак түмэн амьдарч л бн

Bidon
Bidon
8 сар 5, 2022 14:32

Ene a l odoo u hiigeed bgaan

Kos
Kos
8 сар 5, 2022 15:28

Za demii biz de said aa

Д Баярсайхан
Д Баярсайхан
8 сар 5, 2022 17:48

За,Сайд гуай хийх ажил �##�га уу !? Жаахан зөв ярьж, бодолтой бай!?

Зочин
Зочин
8 сар 5, 2022 18:04

Иран гэхэд л манөйхаас илүү өргөн дэлгэр тэмдэглэдэг

Зочин
Зочин
8 сар 5, 2022 22:31

Монгол улсын соёл урлаг эцэстээ тулаад хөгжчихсөн юм байх даа . Өөр хийх ажил байдаггүй ээ

Зочин
Зочин
8 сар 11, 2022 12:26

Номин чи арай л боловсролгүй хүний хандлага гаргаж бна шүү !

Холбоотой мэдээ

Back to top button