Нийгмийн

Брэд Питт 8 жилийн дараа БНСУ-д айлчилна

Холливудын од Брэд Питт найман жилийн дараа ахин Өмнөд Солонгост айлчилж, "Bullet Train" киногоо нээх гэж байгаа юм байна. Брэд Питт наймдугаар сарын 19-нд тус кинонд хамт тоглосон жүжигчин Аарон Тейлор-Жонсонтой хамт БНСУ-д газардах аж.

Өмнөд Солонгосын одод удахгүй гарах уг киноны сурталчилгааны арга хэмжээнд оролцоно. Харин Брэд Питт Өмнөд Солонгост дөрөв дэх удаагаа айлчлах гэж буй нь энэ билээ. Тэрбээр 2011 онд "Moneyball", 2013 онд "World War Z", 2014 онд "Fury" киног нээхээр тус улсад айлчилж байсан бол Аарон Тейлор-Жонсоны хувьд энэ анх удаагаа Солонгос улсад хөл тавих гэж буй нь энэ. Наймдугаар сард БНСУ-д нээлтээ хийх "Bullet Train" киног "Жон Вик” киног найруулсан Дэвид Лейч найруулсан аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button