Нийгмийн

Боловсролын авлигын шинэ ангуучлагч

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар боловсролын салбарын авлига руу орно, шалгана, барина гэв.

Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаараа сургуульд элсүүлэхдээ авлига өгөх, авах асуудлыг шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, 1111 төвд ажиллуулах болсон талаараа Х.Нямбаатар сайд дуулгасан. Үүнээс гадна АТГ утсандаа энэ талын гомдол мэдээлэл авч байгаа юм билээ. Жил бүр ингэж сүржигнэдэг ч, үр дүн гаргасан нь цөөхөн.

Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн энэ салбарын авлига ид цэцэглэдэг. Хэвийн үзэгдэл мэт дуулддаг.

Ихэвчлэн сургууль, цэцэрлэгт хүүхэд элсүүлэх, шинээр оруулах, анги өөрчлөх, сурлагын дүн, үнэлгээ өөрчлөхөд мөнгө, албан тушаал, танил тал ашиглах явдал нийтлэг.

Боловсролын салбарт авлигын нөхцөл байдал бусад салбартай харьцуулахад хамрах цар хүрээ нь өргөн, иргэд, олон нийт ялангуяа хүүхэд залуучуудын ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

Тодруулбал,

  • Цэцэрлэгийн хүүхэдтэй эцэг, эхчүүдийн 41 хувь нь хүүхдээ цэцэрлэгт анх удаа оруулах зорилгоор мөнгө өгөх
  • ЕБС-д суралцдаг хүүхэдтэй эцэг эхчүүдийн 45 хувь нь сургууль, анги төгсгөсөнд талархал илэрхийлэх зорилгоор бэлэг сэлт, мөнгө өгөх.
  • СӨБ болон ЕСБ-д бэлэг сэлт өгөх тохиолдол илүү байгаа бол их, дээд сургууль, коллежийн түвшинд бэлэн мөнгө өгөх хандлага давамгайлдаг байна. Эдгээр тохиолдлуудын 80 гаруй хувьд нь эцэг эхчүүд өөрсдийн санаачилгаар бэлэг сэлт, мөнгө өгдөг гэх судалгаа бий.

Судалгаанаас харахад энэ салбарын авлигачид эцэг эхчүүд өөрсдөө байдаг нь харамсалтай. “Хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулчих юмсан” гэсэн тэдний сэтгэл энэ гэмт хэргийн гол арга хэрэгсэл болчихдог. Чимээ имээгүй хэдэн цаас атгуулчихаад хүүхдээ боловсролтой нь золгуулахыг бодохоос 1111 төв рүү залгаж мэдээллэнэ гэдэг юу л бол хэмээн шүүмжлэгсэд бас бий. Үнэн л дээ. Энэ үүднээс ХЗДХ-ийн яамныхны 1111 төвд дуудлага мэдээлэл хүлээж суугаад ажиллах нь хэр оновчтой байх бол гэдэг асуулт байна.

Монголын боловсролын салбарт нутагшчихсан авлига ийм. Нутагшчихсан, бугшчихсан авлига руу энэ жил ХЗДХ-ийн яамныхан чухам хэрхэн орж, цэгцэлж чадах бол гэсэн хүлээлт үүсэв. Х.Нямбаатар тэргүүтнүүд авлигчдыг хэр сайн авлаж, ажиллах бол. Харж л сууя.

Б.БЭХНЭМЭХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-06 10:17

Ямар ангууч байхав дээ. Соронзон авгайг тэтгэвэрт нь гаргаж чадахгүй, ш####гаж чадахгүй байгаа шүү дээ. АТГ хэдэн арван тэрбумын асуудлыг ш####гаж чадахгүй, 500000 төгрөгийн авилга л ш####гадаг шүү дээ.

doogii
doogii
2022-08-06 11:26

Одоо бүр захирлууд эцэг эхийн зөвлөлийн дарга нэртэй хэдэн боловсролгүй хэл амтай авгай нараар хүрээлүүлчихээд тэднийгээ багш нарын эсрэг турхирч эцэг эх сурагчдаас мөнгө нэхэж суудаг болсон шүү дээ.Багш нар бол хэн ч биш болсон цаг.Гутамшиг

ҮНЭН
ҮНЭН
2022-08-06 20:20

ЯМАР ҮХСЭН БААСНЫ АВИЛГАЛ БАЙХАВ ДЭЭ МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН СИСТЕМД СОРОНЗОН ГЭЖ ГАНЦ Л АВИЛГАЛЧ АВГАЙ БАЙГАА БИЗДЭЭ ХАХХАХА

Зочин
Зочин
2022-08-06 23:22

Үхсэнии чинь боловсролын авлига вэ,хиих юмаа олж ядсан засаг вэ,энэ ОЭ гэгч нөхөр ниигмииг самрахаа болиочээ

Зочин
Зочин
2022-08-07 08:36

Сонзон авгайгаа барьчихаа

АВЛИГАЧид ил байна
АВЛИГАЧид ил байна
2022-08-07 09:46

10 жилийн ял төлөвлөөд байсан АН ын АВЛИГАЧИН баярцогт ЯЛ аваагүй байна. Мэдээж АВЛИГА өгсөн. 3-р сургуулийн захир####ын хүү, нөхрийг эрүүгийн хэргээс мулт####сан ерөнхий прокурор , хэсэг хурандаа нар ИЛ байна. Яагаад ил байгаа АВЛИГАЧТАЙ тэмцэхгүй байгаа юм вэ? ИРГЭД шударга ёсыг хүсэж байнга.

11111
11111
2022-08-07 10:06

Bolovsrol avilgiin uurhai.

Зочин
Зочин
2022-08-07 10:34

Өгөх нөхцлийг нь өөрсдөө бүрдүүлэхэд, буцаагаад ард түмнээ яланд унагаах бодлоготой, яацан төр гэж ийм байдгийн бээ, цэцэрлэг сургуулиа нэмж барь, багш нарын чадавхийг сайжруул, хэн ч гэсэн өөдөө дээшээ байхыг хүснэ биздээ...новш юмдаа энэ засаг...

зочин..
зочин..
2022-08-07 12:34

Тулнуудаа барьж чадахгүй байж жараахайтай хөөцөлдөх юм,ажил хийсэн л болох гэж тэгдэг байх даа.

Зочин
Зочин
2022-08-07 16:29

Энэ их авилга, бэлэг сэлтний хаагуур яваад байдаг эргүү толгой юм болоо би. 30-иад жил багшилсан хүн юмсан.

Зочин
Зочин
2022-08-07 19:41

Соронзон захирлын но-г эхлээд дэлгээд хариуцлага тооцчих. Тэгээд дараа нь хэдэн муусайн багш нарын набор шоколадны авилгыг илрүүл.

Зочин
Зочин
2022-08-07 20:48

Зөвхөн евс ээ ярих юм их сургуулиуд чинь диплом дамлаад бгаашдээ 4 жил сурч байж авах диплом хэдхэн сая төг өөр худ####даж авч бнашдээ

Зочин
Зочин
2022-08-08 09:24

МОНГОЛЫГ МДЭЖ ХУЛГАЙЛСАН ШААРУУДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ЧАДАХГҮЙ ЧАЦАГА ЦАРАЙЛЧИХААД ОДОО ХАРИН БАГШ НАРЫГ ШИЙТГЭХ ГЭНЭ ҮҮ?ЧИ ХӨХӨӨ ӨВЛИЙН ХҮЙТЭНД ОЛОН ТҮМНИЙ ӨМНӨ ЮУ ГЭЖ ЯРЬЖ ДОНГОДЛОО,ХААНА БАЙНА ТЭР АМЛАЛТЫН ЧИНЬ БИЕЛЭЛТ...

Холбоотой мэдээ

Back to top button
13
0
Would love your thoughts, please comment.x
()
x