Нийгмийн

"Чингис хааны ертөнц ба Монгол судлал" сэдвийн хүрээнд дэлхийн монголч эрдэмтэд Улаанбаатар хотноо чуулж байна

Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг 2022 оны 08 дугаар сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Энэ хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, таван салбар хуралдаанаар 155 илтгэл хэлэлцүүлэх юм.

САЛБАР ХУРАЛДААНУУДЫГ:

  • “Монголын түүх, угсаатны судлал”,
  • “Монгол хэл, уран зохиол судлал”,
  • “Монголчуудын соёлын ертөнц”,
  • “Монголчууд ба гадаад ертөнц”,
  • “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” сэдвээр зохион байгуулна.

Цогц арга хэмжээнд 14 орны 54 монгол судлаач оролцох бөгөөд үндсэн хуралдаан 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Төрийн ордонд болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button