Нийгмийн

Ирэх долоо хоногт говийн аймгуудын зарим хэсгээр дуу цахилгаантай бороо орно

2022 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 08-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/Хугацааны эхээр ихэнх нутгаар халж, хур бороо багатай байх боловч хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ./

Хур тунадас: 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Хугацааны эхээр секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 5, 6-нд зарим газраар, 7-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэнд ихэнх нутгаар халуун, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-39 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button