Нийгмийн

Амралтыг өдрүүдэд 24 хүн гэмтэж, ХОЁР хүний амь эрсэджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 610 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 370 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний улмаас Нийслэлд 12 хүн, Орон нутагт 12 хүн гэмтэж бэртэж нийт 24 хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт 2 хүний амь хохирсон байна.

Нийслэлд:

  • Явган зорчигч хэлбэрээр 2 хүн гэмтсэн.
  • Мотоциклын ослын улмаас 2 хүн гэмтсэн
  • Мөргөлдөх ослын улмаас 2 хүн гэмтсэн.
  • Зорчигч хэлбэрээр 5 хүн гэмтсэн
  • Сурронтой ослын улмаас 1 хүн гэмтсэн байна.

Орон нутагт

  • Онхолдох ослын улмаас 2 хүн гэмтэж.
  • Мотоциклтой ослын улмаас 2 хүн гэмтсэн
  • Явганаар автомашинд мөргүүлж 2 хүн гэмтсэн. 1 хүн амь хохирсон
  • Мөргөлдөх ослын улмаас 3 хүн гэмтсэн 1 хүүхэд гэмтсэн .
  • Хөдөлгөөн эхлэхдээ 1 хүүхэд гэмтээсэн
  • Зорчигч хэлбэрээр 2 хүн гэмтсэнээс 1 хүн амь хохирсон байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 269 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.

Энэ амралтын өдрүүдэд мотоциклтой холбогдсон осол 5 бүртгэгдсэнээс 1 нь суррон цахилгаан дугуй байна. Суррон цахилгаан дугуйг бага насны хүүхдүүд их унах болсон тул эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарлаа хандуулан, хамгаалах хэрэгслийн хувцсыг сайтар өмсүүлэхийг сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button