ХУУЛЬ

С.Зоригийн хөшөөг “Ардчиллын өргөө”-тэй нь газартай тэгшлэх Д.Баясгалангийн хүсэл 10 жил гацжээ

Олон нийтийн сүлжээнд сүүлийн үед иргэд "С.Зориг агсны хөшөөтэй газрыг "Женко" Х.Баттулгын Ардчилсан нам 400 мянган ам.доллароор зарсан. Тус газар дээр 21 давхар оффис үйлчилгээний барилга барихаар болжээ. С.Зориг агсны хөшөөг Дорнод аймаг руу шилжүүлэхээр яригдаж байна" гэх мэдээллийг хуваалцах болсон билээ. Бид энэхүү мэдээллийн араас мөшгин дараах баримтуудыг олсноо уншигчдадаа хүргэж байна.

-АРДЧИЛСАН НАМД ҮЛДЭЭГҮЙ, ХУДАЛДАГДСАН БАЙРУУД-

НЭГ. Арваннэгдүгээр хороололд байрлах Монголын ардчилсан холбооны байрыг Ардчилсан холбоо, Ардчилсан намын дунд эзэмшүүлсэн. Эл МоАХ-ны байрыг Х.Баттулгын хамаарал бүхий этгээд "Хөгжлийн банк"-ны зээлийн барьцаанд тавиад туучихсан асуудал гарсан. Одоо хууль шүүхийн байгууллагаас шалгаж байгаа.

ХОЁР. Соёлын төв өргөөний хүзүүвчинд байсан Ардчилсан намын байрыг анх Ардчилсан социалист хөдөлгөөн болон Монголын социал демократ намын дунд өгч байжээ. Улмаар 300 орчим сая төгрөгөөр Монголын үндэсний ардчилсан намын байр болгож байсан. Ардчиллын өргөө барина гээд Н.Алтанхуяг намын дарга байх үедээ тэр байрыг зарсан гэдэг мэдээллээс өөр өдгөө юу ч үлдээгүй. Одоо бас л шалгагдаж байгаа гэдэг.

ГУРАВ. С.Зоригийн хөшөөтэй Ардчиллын өргөө анх Монголын үндэсний дэвшил намын байр байж. Улмаар Шинэ дэвшил холбоо, Монголын үндэсний дэвшил нам хамтран эзэмшиж байгаад "Голомт"-ын Д.Баясгаланд зарчихжээ.

-"АДЧИЛЛЫН ӨРГӨӨ" ХЭРХЭН Д.БАЯСГАЛАНГИЙНХ БОЛОВ-

Төв шуудангийн урд байрлах С.Зориг агсны хөшөөтэй хоёр давхар жижигхэн "Ардчиллын өргөө" буюу “Муурын байшин” түүх соёлын дурсгалтай чухал байр. Эл байрыг Д.Баясгалан одоогоос бүр АРВАН жилийн өмнө "Монголын үндэсний дэвшил" нам болон "Шинэ дэвшил холбоо"-ныхноос худалдаж авчээ. Тодруулбал, МҮДН-ын тэргүүлэгч байсан “Фортуна” Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Б.Мэдрээ нар түүнд зарчихсан. Хотын захиргаанаас бүх бичиг баримтыг түүний нэр дээр гаргаж өгсөн байна.

Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас шүүж үзэхэд, “Ардчиллын өргөө” ХХК-ийг анх 2006 онд бүртгүүлжээ. Улмаар 2012 оны арванхоёрдугаар сарын 12-нд Данзандоржийн Баясгалан хувьцаа эзэмшигчээр бүртгүүсэн байна. Харин итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээдээр Банзрагчийн Мөнхбаяр 2014 оны арванхоёрдугаар сарын 01-нд бүртгүүлжээ.

Барилгын эцсийн өмчлөгч Д.Баясгалан хэвээрээ байна.

-"АРДЧИЛЛЫН ӨРГӨӨ"-НИЙ ДООРХ ГАЗРЫГ Ч Д.БАЯСГАЛАН ЭЗЭМШДЭГ-

5048796 регистрийн дугаартай "Ардчиллын өргөө"-ХХК барилга доорх газраа өөрөө өмчилж, эзэмшдэг. Газар ашиглалтын төрлийг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор хэмээн бүртгүүлжээ. Д.Баясгалан тухайн газарт 41 давхар оффис, үйлчилгээний төв барих гэж байгааг дээрх бүртгэлээс харахад үгүйсгэх аргагүй.

-С.ЗОРИГИЙН ХӨШӨӨГ ДОРНОД РУУ АВААЧИХ УУ-

С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан. Зураг дээрх хөшөөг түүний дурсгалд зориулж 1999 онд Б.Дэнзэнгийн эх загвараар хүрлээр цутгаж хийснээс хойш монголчууд тасралтгүй 23 жил цэцэг өргөж байна. Баруун хойшоо харуулан барьсан түүний хөшөөг зүүн гартаа дипломат цүнх барьж, баруун гартаа янжууртайгаар дүрсэлсэн юм. Учир нь С.Зориг агсан ном уншиж, шатар тоглонгоо Оросын "Стюардесса" тамхи татах дуртай байсан гэдэг. Харин энэхүү хөшөөг өдгөө төрсөн нутаг Дорнод аймаг руу нь шилжүүлнэ гэх шуум гарав. С.Зориг агсан 1993 онд Дорнод нутгаас УИХ-д сонгогдож байсан юм.

Одоогоос дөрвөн сарын өмнө буюу 2022 дөрөвдүгээр сард иргэд С.Зориг агсны хөшөөг буулгахыг эсэргүүцэн жагсаж байсан билээ. Ялангуяа С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан намынхан Д.Баясгаланд хоёронтоо санал хүргүүлсэн гэдэг.

Хэрэв хөшөөг Дорнод руу авааччихвал жил бүрийн аравдугаар сарын 02-нд Монголчууд эзгүйрнэ буй за. Энэ мэдээлэл үнэн байгаад эрх баригчид дуугүй өнгөрвөл, эс үйлдлээрээ Монголын ардчиллыг бүдгэрүүлэх ажил хийж байгааг нотлох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
2022-08-09 09:05

Awsan baysgalan medne shu de end ardiin nam ymar buruutai ym garamgaibaatar mederee shunuluud zarsan bn awsan ezen medne za hohino ardchilaliin baataraa eersdee suitgeed batuulees iluu baayar shuu zorig

11111
11111
2022-08-09 11:32

Ардчил##ын г## хараахан унтраагүй байгаа бол ямар нэгэн байр сав байгаа байх. Түүнийхээ өмнө Зоригийн хөшөөг шилжүүлбэл үгүй ядаж ардчил##д элэгтэй хүмүүс 10 сарын 2нд цэцэг өргөх байх даа.

Зочин
Зочин
2022-08-09 18:49

Эрхэм баригчид ямар ч хамаагүй л юм бна ш дээ . Ардчиллынхан өөрсдөө л хамаг байр саваа бүгдийг нь зарчихсан юм бна ш дээ

Зочин
Зочин
2022-08-10 04:39

Баясгaлан хужаа солир нүдээ засч чадахгүй байж яасан их шунaлтай юм. Хэвлээр явагч шиг хоёр нүд нь зэрэг өөр өөр тийш хараад байдаг эвгүй хүн байна лээ.

Д Баярсайхан
Д Баярсайхан
2022-08-10 08:57

Уучлаарай, хөшөөний маргаан ,мухар сүсэгнээсээ с##цгаая. Амьд хүнийг атаа,хэрүүлээр хөшөө босгосон чинь одоо болно
Намууд ,хэрүүл хийхээс өөр юу байна.Хөөрхийг сүнс нь тайван байг
Хүмүүсээ !

Холбоотой мэдээ

Back to top button